Хятадын засгийн газрын веб сайт 08-ны өдөр мэдээлснээр уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн сайжруулахад тус дөхөм үзүүлж, аж үйлдвэрийн дижитал хөгжлийг ахиулахад хил дамнасан цахим худалдааны эерэг үүрэг гүйцэтгэхийн тулд Хятадын Төрийн зөвлөл сүүлийн өдрүүдэд Ордос, Янжөү, Алашанькоу зэрэг 27 хот буюу бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг зөвшөөрчээ.
Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг 2015 онд анх байгуулснаас хойш өнөөдрийн байдлаар Хятад улсад нийт 132 хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс бий ажээ. Ордос зэрэг 27 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах тухай Төрийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу, энэ ээлжийн 27 хот, бүс нутаг эхний таван ээлжийн хот,бүс нутгийн хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн бүтээн байгуулалтын туршлагыг суралцаж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулан,үүний улмаар худалдааны өндөр чанартай хөгжлийг дэмжихэд бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад гадаад худалдааны шинэ хэлбэрүүд эрчимтэй хөгжиж, шинэчлэл хийсээр иржээ. Хил дамнасан цахим худалдааг либералчлах, хялбарчлах, стандартчилах ажлыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх вэ? Төрийн зөвлөлийн зөвшөөрөлд, холбогдох муж (Өөртөө Засах Орон)-ы орон нутгийн Ардын засгийн газар иж бүрэн туршилтын бүсийн бүтээн байгуулалтын зохион байгуулалт, удирдлагыг үр ашигтай бэхжүүлж, механизмыг боловсронгуй болгож, ажлын хуваарийг тодорхой болгож, үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг үр дүнтэй ахиулах хэрэгтэй гэсэн байна. Түүнчлэн хил дамнасан цахим худалдааны бизнесийн удирдлагын механизмыг бий болгож, холбогдох албаны удирдлагын хэрэгцээнд нийцүүлэн холбогдох цахим мэдээллээр цаг тухайд нь хангах шаардлагатай байна. Ажлын төлөвлөгөө, туршилтын бүсийн туршлага, үр дүнг Худалдааны яам болон бусад газруудад тогтмол хүргүүлж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр шинэ ахиц дэвшил гаргахыг хичээх шаардлага тавьсан байна гэжээ.
Гадаад худалдааны шинэ хэлбэр, шинэ загварын хөгжлийг түргэтгэх чухал дэмжлэгийн арга хэмжээ болохын хувьд хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн цар хүрээг өргөтгөх нь ихээхэн ач холбогдолтой байгаа ажээ. Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг нэмж байгуулах,онлайн болон оффлайн хэлбэрийг хослуулан бүрэн ашиглах нь зах зээлийн төрөлжсөн орон зайг өргөжүүлж, гадаад худалдааны тогтвортой байдал, сайжруулалтыг дэмжихэд тусална гэж мэргэжилтнүүд үзэж байна.
