solongonews
Бөөрний чулууг хэрхэн эмчлэх вэ?
2022-06-28 11:37
Эмчилгээний хувьд чулууны хэмжээ болон үүссэн шалтгаанаас үүдэн өөр өөр эмчилгээ хийнэ.

Бага зэргийн шинж тэмдэг үзүүлж буй жижиг чулуутай үед, их хэмжээний ус ууж шээсээр хөөж гаргах ба өдөрт 2-3 л ус уудаг. Шээсний сүвээр чулууг хөөж гаргах нь өвдөлттэй байх тул өвчин намдаагч хэрэглэж болох ба үүнээс гадна чулуу хөөх үйлчилгээтэй эм уух ёстой. Гэхдээ эмчийн зааврын дагуу уг эмчилгээг хийх бөгөөд дур мэдэн өөрөө өөртөө эмчилгээ хийх хориотой.

Том хэмжээтэй чулуу үүссэн тохиолдолд дууны долгионоор чулууг бутлах эмчилгээ хийдэг. 45-60 минутын турш хүчтэй доргилттой дууны долгионоор бөөрний чулууг олон жижиг хэсэг болгон бутална. Энэ ажилбарын дараа бутарсан бөөрний чулуу шээсний сүвээр гарах боломжтой болдог. Гэвч энэ ажилбар нь нуруу хэвлий хэсгээр хөхрөх, цустай шээх, зарим дотор эрхтнүүдийг цус алдахад хүргэх эрсдэлтэй тул эмчтэйгээ нарийн зөвлөлдсөний үндсэн дээр эмчилгээг эхлүүлнэ.

Хэрэв дууны долгионоор бутлах эмчилгээ бүтэлгүйтвэл дурангийн аргаар хагалгаа хийж чулууг авна. Камертай нарийн гуурсыг шээсний сүвээр дамжуулан оруулж, чулууг олж, бутлах ажилбар юм. Ажилбарын дараагаар шээсний сүвээр бутарсан чулуу гарна.

Зарим кальцийн чулуунууд нь бамбайн даавар хэт их хэмжээгээр ялгарснаас үүсдэг тул бамбайн хагалгаагаар дааврын ялгаралтыг бууруулж бөөрний чулуу томрохоос сэргийлдэг.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://kpzg.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл