Хятад улс өнөөг хүртэл 138 улс орон, 31 олон улсын зохион байгуулалттай “Нэг бүс нэг зам”-ыг бүтээн байгуулах хамтын ажиллагааны 202 ширхэг бичиг материалд гарын үсэг зураад байна.
“Хамтын ажиллагааны төлөвлөгөө” нь Хятад улс ба бүс нутгийн чанартай олон улсын зохион байгуулалтын хооронд зурсан “Нэг бүс нэг зам”-ыг бүтээн байгуулах төлөвлөгөөний хамтын ажиллагааны анхны бичиг материал юм. Үүнд төрийн бодлогын ойлголцол, тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө мөнгө, иргэдийн зэрэг салбарын хувьд хамтран ажиллах агуулга ба төслийг тодруулсан байна. “Хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан нь “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг дээд төвшинд бүтээн байгуулж, дэлхийн чанартай сорилт өрсөлдөөнийг аргацааж, дэлхийн хамтын ажиллагаанд шинэ нөхцөл боломж бүрдүүлэх төдийгүй, хамтын хөгжилд шинэ хүчин зүтгэл гаргах болно. Хятадын тал Африкийн холбооны нийгэмлэгтэй “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны ажлыг зохицуулах байгууламжийг бий болгож, “Хамтын ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг найдваржуулах болно.
