solongonews
Засгийн газрын ажлын тайлан - 2019 оны төлөвлөгөө 5
2019-01-30 00:51
2019 оны гол зорилго зорилт

7. Хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлнэ

“Хоёрыг баримтлан” хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй саадыг арилгаж, хувийн хэвшлийн эдийн засгийн хөдөлгөх хүчийг харуулна.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, үйл ажиллагааны явцад оршиж буй шударга бус асуудлуудыг дарах

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч, газар ашиглалт, логистик зэрэг хүчин зүйлийн зардлыг бууруулан, хөрөнгө оруулалт, хөгжлийн итгэл зоригийг нь нэмэгдүүлэх

Санхүүгийн үйлчилгээний платформ байгуулж, хувийн бизнесийн мэдээллийн тэгш бус байдал, зээлийн итгэмжийн хомстолд анхаарлаа хандуулах

Аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн асуудлыг үр дүнтэйгээр шийдэх

Албан байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувийн хэвшлийн байгууллагуудад өр авлагатай болж буй санхүүгийн асуудлыг тусгай шийдэх

Аж ахуйн нэгжийн тусламж гуйх арга замыг нэвтрүүлэн, аж ахуйн нэгжтэй холбогдох төрийн бодлогын боловсруулалт дахь бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх

Төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулж, тусгай бодлогуудын хэрэгжилтийг батлан, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд бодит ашиг хүртээх

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлд хувийн хөрөнгө оруулагчид оролцохыг дэмжих

Хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгчдийн хувийн аюулгүй байдал болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хууль ёсоор хамгаалах

8. Ногоон Өвөр Монголын бүтээн байгуулалтыг дэмжинэ

/Улаан/ Экологийн хамгаалалтын бүтээн байгуулалтыг илүү чухалчилж, эх орны умард бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг баталгаажуулна.

● Тал нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулан, өвс бэлчээрийг хамгаалах үндсэн системийг хэрэгжүүлж, тачирдсан бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг сайжруулах

● Уул, ус, ой шугуй, үр тариа, нуур, талыг системтэй нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулах

● Байгаль орчны хамгаалалтын бүс дэх үйлдвэрлэл, уул уурхайн компаниудыг нүүлгэн шилжүүлж, уурхайн хүрээлэн буй орчин дахь байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих

● Экологийн хамгааллын хорио цээрийг хатуу сахих

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл