Сар шинэ нь монголчуудын уламжлалт баяр ёслолын дээд нь, ах, дүү амраг садангууд жилдээ нэг удаа золгон уулзаж мэнд усаа мэдэлцдэг том баяр. Тийм ч учраас айл бүр л аль болохоор аятайхан сайхан тэмдэглээд өнгөрөөчихийг хичээн хэр чадлаараа мэрийдэг нь учиртай.
Цагаан сарын идээ шүүсэнд зайлшгүй ордог өвчүү, ууц, бууз баншнаас эхлээд тавагны боов боорцог, гар цайлгах бэлэг сэлт гээд их зүйл бэлтгэнэ. Жилийн жилд цагаан сарын бэлэг бэлтгэнэ гэж янз бүрийн бараа бүтээгдэхүүн цуглуулдаг.
Сүүлийн жилүүдээс айраг нь монголчуудын онцлогт тохирсон олон талын ашиг тустай эрүүл мэндийн эм болж, баяр ёслолын хүндэт бэлэг болоод байна. Ингэж айраг таргаа амсаж дээдэлсэн сар шинэ болсноор энэ жил "Таван мөс" компанийхан "Хөдөө" нэртэй саам, айргаа худалдаанд гаргаад сар шинийг нэлээд завгүй өнгөрүүлсэн байна. “Таван мөс” компаний хариуцлагатай ажилтан Молор: - "Хөдөө" айраг байгальлаг, холицгүй, чанарлаг, амтаа хадгалсан сайхан айраг болохоор сар шинийн хугацаанд хүмүүсийн эрэлт маш их байж, хангалт нь шаардлагад хүрэхгүй хэмжээнд хүрсэн байна. "Хөдөө" айраг сар шинээр айлын ширээнд, ундааны дээж болж сонгогдож байгаад сэтгэл өндөр байна. Ер нь сүүлийн жилүүдэд монгол хүмүүс өөрийн монгол идээ ундаагаа ихэд дээдлэх болж байна гэж ярьлаа.
"Хөдөө" саам буюу айргийг 2016 онд Өвөр Монголын "Таван мөс" аралжаа худалдааны ХК, Авга хошууны "Таван мөс" хөдөө аж ахуйн тусгай хоршоо хамтран хийсэн юм. Өнгөрсөн жилийн 6-р сарын 7-ноос 10-р сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд зургаан мянга гаруй хэрэглэгч тэдний айргийг худалсан авчээ. Хятад улсын олон муж орон, Монгол Улс, Дээд монгол, Европ, Африк, Япон зэрэг газруудаар "Хөдөө" айргаа сурталчлав. Үүний зэрэгцээ тусгайлан сар шинэд зориулан өвлийн саам айргаа бэлтгэн хүргэж завгүй ажиллаж байгаа нь энэ аж.
Архиа бага ууж айргаа тааваар ууж баяссан тахиа жилийн сар шинэ утга төгөлдөр сайхан боллоо.
