solongonews
Монголын цагаан сараар ийм нэгэн сайхан айлд айлчиллаа
2017-02-28 00:33
2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр бид Б.Базар өвөө Д.Янсүрэн эмээгийнд зочилж, Монголд сар шинийг хэрхэн өнгөрүүлдэг тухай хоёр буурайтай товчхон ярилцсан юм.

- Монгол Улсад битүүний оройгоо яаж өнгөрүүлдэг вэ?

Битүүний өдөр сар шинээ угтаж бэлтгэлээ базаана. Тэгээд гэр орноо цэвэрлэж цагаан сараар бүх юмыг ариун сайхан, цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг. Жилийн туршдаа хамаг сайхан цагаан идээгээ бэлтгэж хойш тавьж хадгална. Өөрийн гэр бүл халуун ам бүл дотроо битүүлгээ хийгээд ураг төрлийн айл ойрхон байвал тэдэнтэйгээ уулздаг. Орой бурхандаа мөргөх зэргийн битүүлгийн ажил байдаг. Цагаан сарын шинийн нэгэнд нар тусахад аав ээждээ мөргөж, нар, бурхандаа мөргөж зулаа өргөдөг.

- Монголын цагаан сарын өдрийг яаж тогтоодог талаар товч тайлбар өгнө үү?

Монголд уламжлалт зан заншлаар төгс буянтын зурхайгаар цагаан сарын өдрийг тогтооно.

- Монголын цагаан сарын зан заншлын талд?

Монголчууд, монгол хүний хувьд цагаан сар их сайхан баяр. Цагаан сараар бид бүхэн бие биенээ хүндлэн ялангуяа ахмадаа хүндэтгэх зан заншил тогтсон байдаг. Сүүлийн жилүүд өөрөөр хэлбэл сүүлийн хориод жил манай Монголчууд монгол ёсоо илүү мэдэж, илүү судлах байдал ажиглагдах болсон. Сүүлийн үед надад ажиглагдаж байгаа зүйлийн хувьд ах дүүсийг уулзуулж золгуулдаг сайхан баяр болжээ. Гар утас бий болсноос хойш бид гар утсаар мэнд мэдээд чи сайн би сайн гэж ярихаас биш бие биедээ зочлох нь цөхөөн болсон. Иймээс цагаан сар нь бие биетэйгээ уулзаж, бие биеэ хүндлэж хөөрөг солилцож байгаа нь их авууштай гэж боддог. Цагаан сар маш чухал, сайхан ёс горимтой. Өвөр Монгол гэсэн ч адилхан. Би Өвөр Монголын Хөххот Эрээнээр явж байсан. Өвөр Монголчууд Өвөр Монголын ард иргэдийн зан заншлыг сайн мэднэ.

Найруулагч: Хавар, Мөчир
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл