Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 21-нд Ардын их хурлын ордонд Лаосын ерөнхий сайд Тхонглоун Сисоулитхын хүсэлтээр түүнтэй цахим уулзалт хийв.
Ли Кэчян:
- Хятад, Лаос бол уул усаараа хаяа нийлсэн бөгөөд хоёр орон удаан он жилийн бат бэх харилцаатай. Хятад, Лаос Лань Цанжян мөрөн-Мекон мөрний хамтын ажиллагааны хамтын даргалагч орноор ажиллаж байна. Энэ оны эхний хагаст зохиохоор товлоод байсан Лань Цанжян мөрөн-Мекон мөрний хамтын ажиллагааны удирдагчдын гуравдугаар удаагийн хурал гэнэт үүссэн "COVID-19" цар тахлын улмаас хойшлогдов. Харилцаа зохицуулалтаа эрчимжүүлж, оны дотор Лань Цанжян мөрөн-Мекон мөрний хамтын ажиллагааны удирдагчдын хурлыг зохион байгуулахаар сайтар бэлтгэж, бүс нутгийн дэд бүтцийн түншлэл болон худалдааны түншлэлийг үргэлжлэн улам өргөтгөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд төвлөрөх, сорилтын эсрэг хамтдаа тэмцэх эерэг дохиог гаднынханд уламжлах нь бидний энэ удаагийн цахим уулзалтын гол зорилт юм гэж хэлэв.
Ли Кэчян цааш үргэлжлүүлэн:
- Лаос улстай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд Лаосын талтай Хятад, Лаосын эдийн засгийн коридор болон том чухал төслийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулж, Лаосын тал өөрийн тогтвортой хөгжлийн чадвараа дээшлүүлэхэд нь боломжийн хирээр дэмжлэг туслалцаа олгож, Хятад, Лаосын харилцаа тасралтгүй шинэ шатанд ахихыг урагшлуулахад бэлэн байна гэж хэллээ.
Тхонглоун Сисоулитх хоёр орны харилцааны хөгжлийг идэвхтэй үнэлж, Хятадын талаас Лаост олгосон нандин туслалцаанд талархал илэрхийлж, Хятадын талын хамт Лаос, Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан, том чухал хамтын ажиллагааны төслийг идэвхтэй хэрэгжүүлж, “Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ”-г эртхэн тохиролцохын тулд чармайж, АСЕАН-Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад Лаосын тал бэлэн байна гэж хэлэв.
