solongonews
М.Ялалт: Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг хүсч байна
2016-08-23 12:46
Өвөр Монголын Өдрийн сонины Хорооны дэд ерөнхийлөгч редактор М.Ялалт “Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хэвлэл мэдээллийн торгоны замыг хүч хамтран байгуулъя” сэдвээр илтгэл тавилаа.

МОНГОЛ ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН VII ФОРУМ

Тэрээр, Алтан намрын тансаг улиралд шинэ хуучин найз нартайгаа Хэнтий аймгийн Чингис хотод уулзаж байгаадаа баяртай байна. Миний ярих гэж байгаа сэдэв бол “Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хэвлэл мэдээллийн торгоны замыг хүч хамтран байгуулъя”. 2000 жилийн тэртээ, Хятадын Жан Чянь хоёр удаа баруун нутагт томилогдож, Хятад улс болон Ази, Европын орнуудын солилцооны шинэ эринг нээсэн билээ. Олон мянган жилийн турш, Хятад улсаас гараагаа эхлүүлж, Төв Ази, Европ тив хүрэх “Торгоны зам” нь Ази, Европ тивийн улс орнуудын солилцооны холбоос болон гүүр болсоор ирсэн билээ. Үнэндээ, Хятадын эртний “Торгоны зам”-ын худалдааны түүхэнд, “Талын торгоны зам” нь Хятад, Европын худалдааны сонгодог замын нэг юм. Хятад, Монгол хоёр улсын хил залгаа тал нутаг нь эртний “Талын торгоны зам”-ын гол бүс болох юм. Өнөөдөр Монгол Улс энэхүү түүхийн уламжлалд түшиглэж, “Талын зам”-ын стратегийн бодлогыг тогтоон, 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Монгол Улс нь “Нэг бүс нэг зам”-ын умард маршрутын гол тулах цаг болно. Хятад, Монголын хилийн шугам 4700 гаруй км байдаг. Байгалийн газар зүйн давуу талтай болохоор Монгол, Хятадын худалдааны харилцаа улам өргөжин тэлсээр байна. Хятад, Монгол хоёр улсын харилцаа болон бүх салбар дахь хамтын ажиллагаа бүх талаар хөгжиж, хэмжээ болон цар хүрээ урд байгаагүй өргөжин тэлсээр байна.

Улсын харилцаа нь иргэдийн харилцаанд суурилдаг. Иргэдийн харилцаа найрсаг бол ажил амархан бүтдэг. Хүмүүнлэгийнэ солилцоо, тэр дундаа хэвлэл мэдээллийн солилцоо нь Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэгтэй байдаг. Иймд хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ойлголцлоо гүнзгийрүүлж, энэхүү агуу үйлсэд өөрийн хүчин зүтгэл болон хувь нэмрээ оруулахыг хичээх болно.

Өвөр Монголын өдрийн сонины хорооны Солонгос мэдээллийн төв нь урт хугацааны турш, хоёр орны соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр, Монгол Улсын хэвлэл мэдээллийн олон байгууллагуудтай нөхөрсөг хамтын ажиллагааны харилцаа байгуулж, “Харилцаа”, “Миний хараан дэх Монгол Улс”, “Монголын сэтгүүлчид Хятад улсад” зэрэг тусгай булангийн хамтын ажиллагааны төсөл боловсруулж, хоёр улсын хөгжил дэвшлийг уншигчдад хүргэж байна.

Энд би та бүхэнтэй дараа зүйлээр үзэл бодлоо хуваалцмаар байна.

Нэг. Хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцдаг хариуцлага, үүрэг

Сэтгүүлчид бол тэргүүнд ухаарч, хэрэгжүүлж санаачлагч байдаг. Хэвлэл мэдээллийнхэн соёлын солилцоонд өөрийн хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй байна. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс бол хэвлэл мэдээллийн салбарын толгойлогч хүмүүс болно.

Нийгмийн хариуцлагатай, нөлөө бүхий дамжуулагч юм. Иргэдийн солилцоог ахиулах үүргийг гүйцэтгэгч юм. Хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн бүх талаар холбогдон харилцахаар гараагаа болгож, улс хоорондын улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэдийн харилцаанд үүссэн сэтгэл хөдөлгөм үйл явдлыг танилцуулж, “бүх талаар холбогдон харилцах”-ын хоёр улсын хөгжилд үзүүлэх чухал ач холбогдол, бодлого арга хэмжээ болон ахиц байдлыг сайтар тайлбарлаж, “Ашиг сонирхлын хамтын нийгэмлэг”, “Хувь тавилангийн хамтын нийгэмлэг” гэсэн ухамсрыг түгээх. Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хуваалцах, солилцоох ахиулах, буруу ойлголтыг арилгах, итгэлийг нэмэгдүүлэх зэрэг талаар чухал үүрэг хариуцлагатай байдаг. Хэвлэл мэдээллийнхэн холбоос гүүрийн үүргээ биелүүлж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг зузаатган, хамтаар зөвшилцөн, хамтаар бүтээн байгуулалт хийж, хамтаар эдлэн, энх тайван хөгжилд эерэг эрчим хүчийг дамжуулцгаая.

Хоёр. Харилцан ололцож хамтаар эдлэх тавцанг бий болгоё

“Нэг  бүс нэг зам” дагуугийн улс орнуудын эдийн засаг, соёлын талаар нягт харилцаатай, адилхан түүхийн ой санамжтай, хамтын сайн сайхан ирээдүйтэй, хувь тавилан нэгтэй улс орнууд болох юм. Одоогоор, хоёр улс хэвлэл мэдээллийн бүх талаар холбогдон харилцах хамтан ажиллагаа нэн өргөн хүрээнд талж байна. Хоёр талын хэвлэл мэдээлэл хамтын ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрээ баяжуулж, нийтлэл солилцох, хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн солилцох, харилцан айлчилж сэтгүүлчдээ бэлтгэх, хамтарсан сурвалжлага хийх зэрэг хэлбэрээр яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсэж байна. Харилцан ололцож, хамтаар эдлэх тавцанг бий болгож, мэдээлэл хийх, шинийг санаачлах, брэндийн бүтээн байгуулалт хийх талаар хамтын ажиллагааны механизм болон тогтвортой арга замыг төлөвшүүлье.

Үүний зэрэгцээ, шинэ технологи, шинэ хэрэглээний талаар харилцаагаа ахиулъя. Сонин, сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон веб сайт, WeChat, APP зэрэг цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан, интернэт, цахим мэдээллийн хэрэгслийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түгээх хүчин чадлыг нэмэгдүүлье. Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төв нь Монгол Улсын MGLnews.mn сайт, SODONsolution сайтын компанитай хамтран Солонго мэдээллийн төвийн бүх цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хийсэн байна. Бид Монгол улсын бусад том том хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахыг хүсэж байна. Одоогоор Өвөр Монголын Өдрийн сонины хороо нь хятад, монгол, орос зэрэг олон хэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүтээхээр чармайн ажиллаж байна.

Гурав. Харилцан суралцаж, ялгааг хүндэтгэе

Эдийн засаг хөгжиж, иргэд харилцах ёстой байдаг. Энхтайвнаар зэрэгцээр оршин тогтнож, хамтран ажиллаж, хамтаар хожих урсгал эргэлт буцалтгүй байх болно. Хамгийн гол нь сэтгэл оюуны уусалцал, харилцан хүндэтгэх, харилцан ойлголцох явдал болно. Одоогийн байдлаар, хэвлэл мэдээллийнхэн энх тайвнаар хөгжих болон бүх талаар холбогдон харилцах гэсэн өндөр түвшинд зогсох хэрэгтэй. “Шударга, үнэнийг баримтлах” зарчмаар, хоёр талын түүх,, соёл, үзэл суртал, итгэл үнэмшил зэрэг талын ялгааг хүндэтгэн, улсын хөгжлийн байдлыг оновчтой танилцуулж, үүний зэрэгцээ, харилцан суралцах болон хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлье. Өөрийн мэдрэмжээр хоёр орны түүх, одоогийн байдал болон хөгжлийг тэмдэглэж, иргэдийн харилцан ойлголцол болон дэмжлэгийг нэмэгдүүлье. Хэвлэл мэдээллийнхэн нээлттэй хараа, багтаамжтай хандлагаар адил бус соёл, иргэншил хооронд яриа хэлцэл өрнүүлж, соёл иргэншлийн харилцан суралцахаар ард түмний найрамдлыг ахиулах гүүр, хүн төрөлхтөний нийгмийн дэвшлийн хөдөлгүүр болон дэлхийн энх тайвныг хамгаалах холбоос болгоё. Хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан торгоны замын баян агуулга болон мөнхийн татах хүчинг мэдрүүлэх болно. Танин мэдэхүйн ялгаа, сэжиг тааврыг арилгаж, итгэл үнэмшил болон соёлыг харилцан ойлголцъё. “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар байгуулах нийгмийн суурийг бэхжүүлж, үндэсний соёлын шилдэг уламжлалыг өвлөн хөгжүүлье.

Дөрөв. Хамтарсан сурвалжлага хийх арга хэмжээг идэвхтэй зохион байгуулъя

Хятад, Монгол хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бодит шаардлага байх бөгөөд харилцан хамааралтай түүхэн сурвалж байдаг. Сэтгүүлчид иргэдийг удирдан дагуулах үүрэгтэй. Мэдээ мэдээллээр дамжуулж иргэдэд оюун санааны дэмжлэг үзүүлье.

1.Хоёр улсын эдийн засаг, худалдааны мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүль. Хамтарсан сурвалжлага хийхээр дамжуулж, хоёр улсын засгийн газарт бодлогын зөвлөгөө хангаж, мөн хоёр улсын компаниудад хөрөнгө оруулалт хийх хөрөнгө хуримтлуулал хийх орчинг танилцуулж, бодлогын эрсдлийн сануулга зэрэг лавлах үйлчилгээ улсын бизнс эрхлэгчдэд тавцан хангаж, эдийн засаг, худалдаатай холбогдох мэдээллийг тухай бүр хангах.

2.Эдийн засгийн мэдээллийн нөөцийг хамтаар эдлэхийг эрчимжүүлэх. Ялангуяа хятад болон кирилл бичгийн мэдээллийн баялгийг хамтаар эдэлж, цаашид олон хэл, мультимедиа мэдээллийн санг баяжуулж, хэрэглэгчдэд бүх талын мэдээллийг хүргэж үйлчлэх.

3.Чанартай бүтээл бий болгох. “Нэг бүс нэг зам” дагуугийн улс орнууд цаг эриний өөрчлөлтийн түүхэн боломжийн үед хүрч ирээд байна. Бид энэ цаг эринийг тэмдэглэж, нэн олон чанартай бүтээлийг бий болгож, хоёр улсын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтаар хожсон үйл явдлыг сайтар мэдээлэх хэрэгтэй байна. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн шинэ хөгжлийн зам дахь урам зоригийг хөвчилсөн үйл явдал гэх мэт. Энэ талаар манай Солонго мэдээллийн төв нь “Бизнес эрхлэгчдийн үйл явдал” гэх брэндийн буланг нээгээд байна. “Солонго” нь Хятад, Монгол хоёр улсын хүмүүсийн урт хугацааны дэмжлэгээр бүтсэн хэвлэл мэдээллийн брэнд болсон байна.

ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас эхлэн санаачилж хийсэн “Солонго цом” Хятад, Монгол хоёр улсын залуучуудын солилцооны цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагаа, брэндийн бүтээн байгуулалтад бат бэх суурийг тавьж өгсөн юм. Солонго мэдээллийн төв нь жил бүр Монгол улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг олон удаа хүлээн авч туршлага солилцдог. “Солонго” нь Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын зүтгэлээр боссон брэнд болно гэдэгт найдаж байна.

4.”Торгоны зам-сэдэв сонголтын сан”-г байгуулж, гүнзгий сурвалжлага зохион байгуулах, тухайлбал, бидний жил бүр хийдэг “Хилийн хошуу, боомтын аян” сурвалжлагыг өргөжүүлэн “Талын торгоны зам-түмэн газрын аян” сурвалжлагын арга хэмжээг зохион байгуулах

5.Хэвлэл мэдээллийн авьяаслаг сэтгүүлчдийг бэлтгэх механизмыг бий болгох.

Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдлийн цаг эринд оруулав. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдэх чиг хандлага нь сэтгүүлчдийн эрэлт хэрэгцээнд мэдэгдэм өөрчлөлтийг авч ирсэн байна. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч бэлтгэдэг боловсрол нь боловсролын ойлголтоо шинэчлэн, сэтгүүлч бэлтгэх хэлбэр болон хичээллэх системд шинжлэх ухаанчаар зохицуулалт хийж, уг салбарын ирээдүйн шардлагад зохицсон шилдэг боловсон хүчнийг бэлтгэж өгөх хэрэгтэй. Бид хэвлэл мэдээллийн мэргэжлийн боловсон хүчин, ялангуяа цахим мэдээллийн мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна. Дэлийн интернэт орчинд бүх талын чадвартай мэдээллийн менежмент хэрэгтэй. Хятад, Монгол хоёр улс хэвлэл мэдээллийн боловсон хүчин бэлтгэх механзм байгуулж, тогтмол болон тогтмол бус хугацаанд үе шат хуваан хэвлэл мэдээллийн бэлтгэх курс нээхийг санаачилж байна.

Бид бодитой, оновчтой, бүх талыг хамруулсан шударга мэдээлэл цацах. Нөгөө талынхаа мэдээллийг идэвхтэй дамжуулж, мэдээллийг баялгийг хамтаар эдлэх, Хил дамнасан хамтарсан сурвалжлага зохион байгуулж, хэвлэл мэдээллийн харилцан айлчлалыг ахиулах.

Бид дээр дурдсан бодит хамтын ажиллагаагаа өндөржүүлж, “Хамтран ажиллаж хамтаар хожих” торгоны замын үзэл санаагаар хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг санаачилж, хамтын ажиллагааныхаа дотоод агуулгыг баяжуулж, хэвлэл мэдээллийн солилцооны түвшинг дээшлүүлэх. Бид гар гараа хөтлөлцөж, үзэг нэгтгэн хүчин зүтгэж, мэдээлэл дамжуулж, хамтын ажиллагааны бүтээлээрээ хоёр улсын иргэд хоорондын ойлголцлын гүүр байгуулж, хоёр ард түмнийг нэн ойртуулъя. Бид манай цаашдын зам улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бид сэтгэлээр нэгдэж чадвал холыг ойртуулж чадна.

Та бүхэнд баярлалаа!

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл