solongonews
Б.Билиг дахин алтан медаль хүртлээ
2017-04-13 16:10
Б.Билигийн шог зураг дахин Хятад улсын хэмжээний алтан медаль хүртлээ.

Гуандун мужийн уран зураачдын нийгэмлэгийн шог зургийн урлагийн зөвлөлөөс анх удаагаа зохион байгуулсан “Арван хоёр жилийн соёлоор сэдэвлэсэн дүрслэх урлагийн тэмцээн”-д Өвөр Монголын Шилийнгол аймгийн алдарт шог зураач Б.Билигийн “Хүүтэй боллоо” хэмээх уран бүтээл нь алтан медаль хүртсэн байна. Тус уран бүтээл нь товч тодорхой бөгөөд эцэг эх болсон хоёр тахиа нь улаан хивсний хажууд мэхийн зогсож, өндөгнөөсөө хагаран гарч ирсэн цурвагадаа хүндэтгэл үзүүлэн угтан авч, бяцхан цурвага цээж тэнийн омог төгөлдрөөр улаан хивсэн дээр алхалж байгаагаар сэтгэн зураглаж, өнөөгийн нийгмийн гэр бүлийн харилцаа, тухайлбал эцэг эх үр хүүхдийн хоорондох харилцааны тухай оршиж байгаа түгээмэл чанартай асуудлыг хөндсөн байна.

Энэ удаагийн шог зургийн тэмцээнд хэдэн зуун уран зургийн бүтээл оролцсон бол нэгдүгээр байр нэг, хоёрдугаар байр хоёр, гуравдугаар байр 10 уран бүтээлийг шалгаруулжээ. Үзэсгэлэнд шагнал хүртсэн уран бүтээлүүдийг багтаасан 160 уран бүтээлийг дэлгэсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл