
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Монгол Улс болон Хятадын Аньхуй муж, Шаньси муж, Өвөр Монгол зэрэг газар орноос 300-аад тамирчин болон энэ талын тэмцээн уралдаанд дур сонирхолтой иргэд оролцсон байна.
Нийт 38 километр замд эрэгтэй эмэгтэй багаар уралдсан бол уралдаанд оролцсон хамгийн залуу тамирчин 16 настай байжээ. Уралдааны бүхий л явц Эрээн хотын Хонт нуурын намаг газрын цэцэрлэгийн ойролцоо болж, тамирчид ур чадвар авхаалж самбаагаа сорьжээ.
Ширүүн өрсөлдөөний дүнд Ляонин мужийн Ван Хайфэн 56 минут 20 секундээр 1-р байранд орсон байна.
Энэхүү уралдаан нь Хятад-Монголын соёл спортын солилцоо, нөхөрсөг харилцааг ахиулж, дугуй сонирхогчдод боломж олгож, Эрээн хотыг илүү танилцуулж, иргэдийн сэтгэлд хүрсэн соёлч хот болгон бүтээн байгуулахад маш их нөлөө үзүүлсэн байна.



