solongonews
Өвлийн олимпын уриануудаас таньд аль нь илүү таалагдаж байна вэ?
2021-09-22 16:41
Өвлийн олимпын уриануудаас таньд аль нь илүү таалагдаж байна вэ?

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын уриаг албан ёсоор нийтэллээ. Даруй “Ирээдүйн зүг хамтдаа” гэдэг уриа юм. Энэ нь Хятад улсаас дэлхий нийтэд хандан илгээсэн урилга, мөн олимпын зориг санааны уриалга дор дэлхийн ард түмэнтэй хамтдаа урагшилж, дэмжин туслалцаж, хамтдаа сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулах гэсэн Хятадын 1 тэрбум 400 сая хүн ардын сайн сайхан хүсэл эрмэлзлийг дамжуулж байгаа юм.

1984 оноос хойш удаа бүрийн олимпын наадам бүгд өвөрмөц уриатай зохиогдож иржээ. Олимпын уриа нь удаа бүрийн олимпын зохион байгуулах үзэл баримтлалын дээд түвшний хураангуй, төвлөрсөн илэрхийлэл болдог тул удаа бүрийн олимпын гол агуулгыг харуулж байдаг.

Тэгвэл өнгөрсний өвлийн олимпод ямар ямар уриатай байсан ба танд аль нь илүү таалагдаж байна? Энэ талаар хамтдаа эргэн харцгаая.

Канад, Калгарийн өвлийн олимп- Хамтдаа мэдэрцгээе /1988 он/

Франц, Альбертвиллын өвлийн олимп: Нэг гэрэл, ганц дэлхий /1992 он/

Норвеги, Лиллехаммерын өвлийн олимп: Илүү сайн сайхан гараг дэлхийг бий болгоё /1994 он/

Япон, Наганогийн өвлийн олимп: Дэлхий нийт нэгэн цэцэг мэт нэгдэцгээе /1998 он/

АНУ, Солт Лейк хотын өвлийн олимп: Сэтгэлийн галаа дүрэлзүүл /2002 он/

Итали, Турины өвлийн олимп: Хүсэл тэмүүлэл энд асан дүрэлзэж байна /2006 он/

Канад, Ванкуверийн өвлийн олимп: Дүрэлзсэн зүрх сэтгэлээр /2010 он/

ОХУ, Сочийн өвлийн олимп: Мөс цасанд дүрэлзсэн хүсэл тэмүүлэл чинийх /2014 он/

БНСУ, Пёнчаны өвлийн олимп: Хүсэл тэмүүлэлт Пёнчан, эвсэг зохицонгуй дэлхий /2018 он/

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл