solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Шанхайд ажиллав
2019-07-24 16:26
Ерөнхий сайд Ли Кэчян Шанхайд ажиллалаа.

    ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 22-ноос 23-нд  ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян болон Шанхай хотын дарга Ин Юннарын хамт Шанхайд ажиллав.

Ли Кэчян ерөнхий сайд Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн шинэ дүүрэгт очиж, ерөнхий төлөвлөлтийн мэдүүлгийг сонсов. Тэрээр:

- Өнгөрсөн таван жилийн турш чөлөөт худалдааны туршиц бүсийн бодит ажиллагааны үндсэн дээр тус шинэ бүсийг байгуулсан. Энэ нь нээлттэй байдлын шинэ өргөтгөл, өөрчлөлтийн шинэ ахиц юм. Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шинэ боломжийг ашиглаж, олон улсын тэргүүний түвшинтэй зохицон, өөрчлөлт нээлтийг нэн эрчимтэй өрнүүлж, орон зайн төлөвлөлтийг төгөлдөржүүлэн, төвлөрүүлэн нээж, энэхүү шинэ бүс дээр шинэ амжилт гаргаж, чансаатай хөгжлийг урагшлуулах хэрэгтэй гэж хэллээ.

     Шанхайн цахилгаан эрчим хүч ба тоног төхөөрөмжийн ХХК бол жилдээ 100 тэрбум гаруй юаний орлоготой ерөнхийлсөн чанар бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Ерөнхий сайд Ли Кэчян:

- Дэлхийн тэргүүний түвшинд хүрч, олон улсын зах зээл дээр нэн идэвхтэй өрсөлдөн, гайхамшгийг үүдэн бүтээж, нэн хүчирхэг байдлаа харуулан, Хятадын том чухал тоног төхөөрөмж үйлдвэрлэх түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжил болон ард иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэгт маш их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж тус аж ахуйн нэгжийг урамшуулсан байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл