solongonews
Ван И Украйны нөхцөл байдлын талаар Хятад улс санаа зовниж буй талаар ярилаа
2022-07-08 11:27
Ван И Украйны нөхцөл байдлын талаар Хятад улс санаа зовниж буй талаар ярилаа

   Орон нутгийн цагаар 07-р сарын 07-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Балид болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцох үеэрээ Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкартай Украины асуудлаар санал бодлоо солилцжээ. Ван И Украины өнөөгийн байдалд Хятад улс санаа зовж буй гурван асуудлын талаар тайлбарлав.

Нэг. Боломжийг ашиглан хүйтэн дайны үеийн сэтгэлгээг өдөөж, лагерийн сөргөлдөөнийг хэтрүүлж, "шинэ хүйтэн дайн" үүсгэхийг эсэргүүцнэ. Нарийн төвөгтэй, хүнд сорилтуудын өмнө дэлхий хуваагдал гэхээсээ эв нэгдлийг эрхэмлэдэг бөгөөд сөргөлдөөн гэхээсээ илүүтэй яриа хэлэлцээ хэрэгтэй. Хятад улс түүхийн зөв талд, энх тайвныг ятгаж, яриа хэлэлцээг ахиулах тал дээр тууштай зогсох болно.

Хоёр. Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлын зарчмыг онцолж, гэвч Тайваний асуудлаар Хятадын бүрэн эрхт байдал, нэг Хятадын зарчмыг байнга эсэргүүцсээр ирсэн ба Тайванийн хоолойд зориудаар хурцадмал байдал үүсгэж, энэ бол илт давхар стандарт гэдэг нь тодорхой. Украины хямралыг Тайваний асуудалтай харьцуулах оролдлогыг Хятад улс үгүйсгэж, үндсэн ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно.   

Гурав. Бусад улс орны хууль ёсны хөгжлийн эрх, ашиг сонирхлыг хохироохыг эсэргүүцэх.Зарим улс орнууд Украины хямралыг шалтаг болгон ашиглаж, Хятад болон бусад орны эсрэг нэг талын хориг арга хэмжээ авах нь үндэслэлгүй, хууль ёсонд нийцэхгүй, улс хоорондын хэвийн солилцоог тасалдуулж, олон улсын худалдааны ерөнхий дүрмийг зөрчиж, Украинд хүндрэл учруулж, өргөжин тэлэх шалтгаан болж байна. Үүнийг талууд хамтдаа эсэргүүцэж, олон улсын хамтын ажиллагааны нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй орчин бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл