Ли Кэчян: 2017 онд, Хятад, Оросын ерөнхий сайд нарын 22 дахь удаагийн тогтмол уулзалтыг амжилттай зохион байгуулж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын ашиг сонирхлын нэгдэл улам гүнзгийрэв. Шинэ онд, миний бие тантай хамт хүчин чармайлт гаргаж, Хятад, Оросын иж бүрэн хамтын ажиллагааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.
Медведев баярын цахилгаандаа, Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа түүхэнд байгаагүй шинэ түвшинд хүрч, хамтын ажиллагааны чухал төслүүд урагштай хэрэгжиж байна. Шинэ онд хоёр талын хамтын ажиллагаа чухал салбарт шинэ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Харилцан шинэ жилийн баярын цахилгаан илгээв
2017-12-31 21:43
31-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар харилцан шинэ жилийн баярын цахилгаан илгээжээ.
Найруулагч: HURTS
Эх сурвалж : OUR
Дэлгэрэнгүй үзэх
