2016 он бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг шийдвэрлэх шат үеийн эхний жил бөгөөд бүтцийн шинэчлэлийг урагшлуулах чухал жил болно. Тэгвэл энэ жилийн “Хоёр чуулган”-аас Хятадын интернэт хэрэглэгчид юуг анхаарч, юуг хүсэн хүлээж байгаа вэ?
Ардын сүлжээнээс 3 дугаар сарын 2-ны өдрийн 0 цаг болтол хийсэн “2016 оны Хоёр чуулганы халуун цэгийн судалгаа”-нд нийт 3.88 сая гаруй интернэт хэрэглэгчид оролцжээ. Судалгааны дүнд “Нийгмийн баталгаа”-ны асуудлын оноо 500 мянгыг давж, арван том халуун цэгийн эхэнд жагсаагдсан байна.
Харин арван том халуун цэгт “нийгмийн баталгаа”-ны асуудлыг үргэлжлүүлж, иргэдийн орлого, эм эмнэлгийн шинэчлэл, авилгын эсрэг тэмцэх болон шударга боловсрол зэрэг асуудал эхний тавд жагссан бол эцсийн тавд орон сууц, байгаль орчны хамгаалалт, хуулийн шинэчлэл, санхүүгийн эрсдэл, “Нэг бүс нэг зам” зэрэг хамрагдсан байна.
Харин Синьхуа агентлагийн 2016 оны Хоёр чуулганы тухай арван том халуун цэгийн судалгааны дүнд, тэтгэврийн даатгал, хүнсний аюулгүй байдал, орлогын хуваарилалт, агаарын чанар, авилгатай тэмцэх, орон сууцны асуудал, эрүүл мэндийн даатгал, хуулийн засаглал, сурган хүмүүжлийн эрх тэгш байдал зэрэг асуудал хамрагджээ.
