Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жэжян, Фүжянь, Шаньдун, Гуандун зэрэг газрын гадаад худалдааны зарим компаниуд түүхий эдийн зардал, ажиллах хүчний зардал нэмэгдэж, цар тахлын нөлөөлөл, сүүлийн жилүүдэд гадаад эрэлт удаашралтай байгаа зэрэг сорилттой тулгарч, олон гадаад худалдааны компаниуд хариу арга хэмжээ авах санаачилга гаргаж, зарим нь дижиталчлал, оюун ухаан, брэндийн өөрчлөлт рүү чиглэж, мөн зарим нь дотоодын болон олон улсын "Хоёр зах зээлийг нээж, дотоодын борлуулалтад экспортыг дэмжин, шинэ боломжуудыг бий болгохыг хичээдэг.
Илүү үр ашигтай үйлдвэрлэл, нарийн менежмент
Фүжянь мужийн Юаньна Шүхэр Технологийн ХК-ийн ерөнхий менежер Ван Шянпэний хувьд 2023 он бол онцгой ач холбогдолтой жил юм. Тэрээр:
- Энэ жил компанийн дижиталчлалын эхний жил болж байна. Дижитал болон ухаалаг өөрчлөлтийн өмнөх хайгуулын үндсэн дээр бид шаргуу ажиллах болно гэлээ.
Юаньна компани өөрчлөлт шинэчлэлтийн замд хөл тавьж, 30 гаруй жилийн турш шүхрийн үйлдвэрлэлд гүнзгий оролцон, нийт 1 тэрбум гаруй эвхэгддэг шүхэр үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутагт экспортолж байна. Одоогийн байдлаар Юаньнагийн шүхэр үйлдвэрлэх олон холбоосууд автоматжсан бөгөөд Ван Шянпэнгийн хамгийн бахархал нь "Шүхэрт саваа үйлдвэрлэх ухаалаг шугам" юм.
Шүхэр доторх саваа нь нарны шүхрийн гол хэсэг бөгөөд гоёмсог хийцтэй, төрөл бүрийн дагалдах хэрэгсэлтэй, угсрах нарийн төвөгтэй үйл явцтай мөртөө гар аргаар угсрахад найдах нь үр ашиг багатай бөгөөд жилээс жилд ажилчдаа алдаж, тогтворгүй ажлын байртай болох асуудал тулгардаг. Ван Шянпэн:
- Одоо ухаалаг үйлдвэрлэлийн шугамтай болсноор нэг шугам нь 8-9 ажилчдын ажлын ачааллыг орлож, цаг наргүй үйлдвэрлэж, хөдөлмөрийн 90 гаруй хувийг хэмнэдэг юм гэж хэлэв.
Шэньжөү International Group Holdings Limited–ийн Жэжян мужийн Нинбо үйлдвэрт өдөрт 850 мянга орчим хувцас үйлдвэрлэдэг. Шэньжөү олон улсын компаний ерөнхий менежерийн орлогч Ван Чүньбо:
- Хувцасны үйлдвэрлэл нь улирлын шинж чанартай, захиалгын хэмжээ ихсэх тусам хүргэлтийн хугацаа богиносох нь томоохон брэндүүдэд таалагдах нь хялбар байдаг. Энэ шалтгааны улмаас Шэньжөү олон улсын компани босоо нэгдсэн үйлдвэрлэлийн бүтцийг бий болгосон юм гэж ярилаа.
"Босоо интеграл" гэж юу вэ?
Ван Чүньбо:
- Энэ бол даавуун утаснаас эхлээд хувцас, даавуу нэхэх, будах, өнгөлөх, хэвлэх, хатгах, хувцас хайчлах, оёх зэрэг үйлдвэрлэлийн бүхэл бүтэн сүлжээг нээх явдал юм. Ийнхүү ажил мэргэжлийн хүрээн доторхи салбарууд хүргэлтийн мөчлөг гурван сараас хэтэрч байхад бидэнд ердөө 45 хоног шаардлагатай. Хамгийн хурдандаа 15 хоногийн дотор дуусгах боломжтой гэж хэллээ. Ийм учраас Шэньжөү олон улсын компаний үйлчлүүлэгчдийн жагсаалт Uniqlo, Nike, Adidas, Puma, Anta, Ли Нин гэх зэрэг гадаад, дотоодын алдартай хувцасны брэндүүд байгаа юм.
Энэхүү амжилт нь дижитал болон ухаалаг өөрчлөлттэй холбоотой. 2005 оноос хойш Шэньжөү олон улсын компани ашгийнхаа талаас илүү хувийг дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, судалгаа, боловсруулахад зарцуулж, үйлдвэрлэлийн шугамын дижитал өөрчлөлтөд олон тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг Аосы Ухаалаг үйлдвэрлэл ХК-ийн гүйцэтгэх захирал Жөү Кайфэн хүүхэд байхаасаа л ноос нэхэх цехээс хагас автомат боловсруулах үйлдвэр хүртэл аав, ээжийнхээ шаргуу хөдөлмөрлөж байгааг харж, бүхэл бүтэн салбарыг дижитал, ухаалаг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг мэддэг.
Сүүлийн жилүүдэд Aoсы Ухаалаг үйлдвэрлэлийн компани Bluestar Интернэт технологийн ХХК. Дүнгуань Unicom-той хамтран "5G+Үйлдвэрлэлийн интернет" болон ухаалаг паркуудыг бий болгож, үйлдвэрлэлийн үйл явцыг улам оновчтой болгосон. Оёдлын цехийн тээврийн үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлж, ложистик, мэдээллийн урсгалын хамтын ажиллагааны зардал 20 хувиар буурч, нийлүүлэлтийн гинжин хэлхээний үр ашгийг 20 хувиас дээш нэмэгдүүлсэн юм.
Олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөөнд оролцох шинэ давуу талыг бий болгох нь
Саяхан Хятадын импорт, экспортын 133 дахь яармаг амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү яармагт Юаньна компани үзэсгэлэнгээ Зүүн өмнөд Ази, Төв Европ зэрэг бүс нутгийн зах зээлд хуваан, шинээр боловсруулсан цуврал бүтээгдэхүүнүүдийг үзүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байна.
Ван Шянпэн:
- Хятадын импорт, экспортын яармаг нь Хятадын дотоод болон олон улсын давхар мөчлөгийг холбох чухал талбар юм. Бид энэ үзэсгэлэнгийн бэлтгэлийг бүрэн хангасан. Үзэсгэлэнгийн өмнө тэрээр Тик Ток болон Facebook платформоор дамжин таниуцуулга хийв. Үзэсгэлэнгийн үеэр тэрээр үргэлжлүүлэн:
- Бодит цаг үеийн мэдээллийг гаргаж дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчдэд Юаньнагийн бүтээгдэхүүнийг танилцуулж, үр дүн нь хүлээлтээс давж гарсан байна гэлээ.
Шуанма Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ХК-ийн ерөнхий менежер Чэн Цюйхун экспортыг дотоодын борлуулалт руу шилжүүлэх тухайд гүн гүнзгий ойлголттой. Гадаад зах зээл удаашралтай байсан ч дотогшоо харвал Чэн Цюйхун бизнесийн боломжуудыг олсон. Тэрээр:
- Тухайн үед дотоодын олон хэрэглэгчид гэртээ үлдэж, хүнсний бүтээгдэхүүний талаар судлан, олон хүн онлайнаар хүнсний ногоо боловсруулагч, сонгины машин, жижиглэгч худалдаж авдаг байсан. Анх анзаарагдамгүй байсан дотоодын зах зээл гэнэт гэрэл гэгээтэй болсон. Онлайн болон офлайн аль алиныг нь ойлгосноор барааны хоцрогдол нь дотоодын зах зээлд шилдэг борлуулалттай болж, цаашид дотоодын зах зээлд тохирсон бүтээгдэхүүнүүдийг түлхүү хөгжүүлнэ гэж ярилаа.
Дотоодын зах зээлд илүү анхаарал хандуулах нь улам олон гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн нийтлэг сонголт болжээ. Аосы Смарт дотоодын шинэ жижиглэнгийн зах зээлийг бий болгож эхэлсэн байна. Жөү Кайфэн:
- "Давхар эргэлт"-ийн цаана аж ахуйн нэгжүүд орон нутгийн зах зээлийн хөгжил, нэгдмэл байдлыг бэхжүүлж, дотоодын зах зээлийн дасан зохицох чадвар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, дотоодын хэрэглээг сайжруулах, чанарыг сайжруулах хэрэгцээ хангана гэв.
Ван Шянпэн:
- Юаньна компани дотоодын зах зээлтэй хамтран ажиллахын тулд уян хатан үйлдвэрлэлийн баг бүрдүүлэхээр бэлтгэж байна. 100 шүхэртэй жижиг захиалгатай байсан ч бид үйлчлүүлэгчдийн хувь хүний болон захиалгат хэрэгцээг хангах чадвартай байх ёстой гэлээ.
"Бага зэрэглэл", эсвэл "Дээд зэрэглэл"-ийнх нь тухайн аж ахуйн нэгжийн хөгжлийн замаас хамаарна
Шаньдун мужийн Зыбо хотын Баочуань хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний ХК нь шилэн гар урлалын экспортын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж юм. Баочуань хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн ХК-ний ерөнхий менежер Жао Цэншуй:
- Салбар хөгжихийн хэрээр бидний чанар, гар урлалын давуу тал улам бүр багассаар байна. Өөрийн технологийг шалгаж үзээд бүтээгдэхүүний чанарын талаар шилэн хөөс болон урсгалын шугамыг бүтээгдэхүүний чанарт хянах нь зөвхөн "боломжтой", “80 хувь баталгаатай" гэх зэрэг тодорхой бус ойлголтод тулгуурладаг мөртөө үнэн зөв мэдээллийн дэмжлэг байхгүй гэлээ.
Өнгөрсөн жил Баочуань хөнгөн аж үйлдвэр Haier Kaos компанитай хамтран 5G+ гар урлалын шилэн зуухны ухаалаг цех байгуулахад 2 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийсэн. Жао Цэншуй:
- Өөрчлөлтийн эхний шатанд бид эхлээд үзэл баримтлалаа өөрчлөх ёстой. Уламжлалт аж ахуйн нэгжийн хувьд 20 гаруй жил ашиглагдаж байгаа бүх тоног төхөөрөмжийг сольж, дижитал үйлдвэрлэл, менежментийг хэрэгжүүлэхэд асар их зориг, шийдэмгий байдал хэрэгтэй гэсэн байна.
Өөрчлөлтийн дараа үйлдвэрийн статистикийн үр ашиг 70 хувиар нэмэгдэж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл 40 хувиар буурч, үйлдвэрлэлийн үр ашиг 15 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ өгөгдөл илрүүлэх, хяналт тавих нь зуухны оновчтой ажиллагааг хангаж, шилийг хатаах нөлөө илүү сайн болж, бүтээгдэхүүний гарц нь гурван хувиас илүү нэмэгддэг.
Баочуань хөнгөн үйлдвэрийн өөрчлөлт нь уламжлалт үйлдвэрүүдийг хүчирхэгжүүлж буй Haier Kaos-ийн бичил ертөнц юм. Haier Kaos Зыboгийн бүсийн ерөнхий менежер Лю Жүнь:
- Олон жилийн турш бид платформын программ хангамж, дижитал үйлдвэрүүд, бүс нутгийн үйлдвэрлэлийн үйлчилгээг хамарсан хэрэглээний хувилбаруудаа тасралтгүй өргөжүүлж, 80 мянган аж ахуйн нэгжид үйлчилсээр ирсэн гэлээ.
Удаан хугацааны туршид оёдлын болон нэхмэлийн үйлдвэрлэл нь байгаль орчныг хамгаалахад өндөр дарамттай, бүрхэг хэтийн төлөвтэй "Бага зэрэглэлийн үйлдвэр", “Оройн наран үйлдвэр” гэж тооцогддог. Ван Чүньбо:
- Уламжлалт хувцас үйлдвэрлэл бол хөдөлмөр их шаарддаг салбар. Энэхүү салбар мөн дижитал болон ухаалаг өөрчлөлтөөр "Техникийн хэв маяг"-аар дүүрэн байх боломжтой. "Бага зэрэглэлийн" эсвэл "Өндөр зэрэглэлийн" гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хөгжлийн замаас хамаарна гэж ярилаа.
