Боловсруулах салбар бол улс ардын эдийн засгийн гол цогц, улс орон оршин тогтнох үндэс, хөгжин хүчирхэгжих суурь юм. 1949 онд БНХАУ байгуулагдах үед маш ядуу, хоцрогдсон орон байсан бол өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний дараа аажмаар аж үйлдвэрийн систем бүрдэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс дотоодын эрэлт хэрэгцээгээ бие даан хангаж, улмаар даян дэлхийн алхаатай хөл нийлж, "зээлдэн оруулах", "гадаадад гаргах"-ыг зэрэг чухалчлан, боловсруулах салбарын их гүрнээс хүчирхэг гүрэн өөд дэвшсэн юм. Өнгөрсөн 40 гаруй жилийн өөрчлөлт нээлтийн практик туршлага, олон улсын үйлдвэрлэлийн салбарын өөрчлөлтийн чиг хандлагад түшиглэн, Хятад улс инновацаар хөдөлгүүр болгож, чанарыг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийг чухалчлан, бүтцийг өөрчлөн сайжруулж, боловсон хүчинд түшиглэхээр үндсэн чиг бодлого болгосон "Хятадад үйлдвэрлэв-2025" санаачилга гарган, нээлттэй хамтран ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх үндсэн дээр дэлхийн улс орнуудтай хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг зорьж байна.
Түүх сөхвөл, Хятадуудын зохиосон луужин дэлхийн далай тэнгисийн аялалд маш их хувь нэмэр оруулж, Европчууд XV зуунаас газар зүйн том том нээлт хийсэн билээ. Луужин, цаас, дарь, хэвлэл зэрэг Хятадын эртний дөрвөн их нээлт дэлхийн хөгжилд гүн гүнзгий нөлөөлж, хүн төрөлхтний түүхэн хөгжлийг ахиулсан байдаг. 30 гаруй жил өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн Хятад улс 2010 он гэхэд дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц болж, аж үйлдвэрийн бүрэн бүтэн үндэс суурьтай болсон төдийгүй, бүхэл бүтэн гинжээ хэлхээ, төрөл бүрийн чадварлаг боловсон хүчний эгнээ байгуулсан юм. Эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалт, хурдтай хөгжлийг дагалдан тоосонцор, аж үйлдвэрийн бохирдуулалт зэрэг улам хүндрэн, хүрээлэн буй орчны даац туйлдаа хүрсэн тул эдийн засгийн бүтцийг өөрчлөн, аж үйлдвэрийн гинжин хэлхээг шинэчлэх нь тогтвортой хөгжихөд зайлшгүй туулах зам болсон юм.
Шинэ эрин үед Хятадын технологийн шинэчлэл ид хөгжиж, Хятадын "4 шинэ нээлт" болох хурдны зам, алипэй, түрээсийн дугуй, интернет захиалга бий боллоо. Хятад улс одоо 25000 километр урт, дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээг бий болгон, хурдны замын өндөр хурдтай хөгжил нь эдийн засгийн олон тойрог бүрдүүлж, бүс нутгийн нөөцөө хуваалцах, давуу талаа харилцан нөхөх нөхцөл бүрдүүлжээ. 2017 онд Хятад улсад гар утсаар нийт 37 тэрбум 552 сая удаа төлбөр хийсэн нь 202.93 их наяд юаньд хүрч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн байна.
Хятадын 400 сая хэрэглэгч 23 сая түрээсийн дугуйгаар зорчиж, хүмүүсийн ногоон, үр ашигтай аялалд таатай нөхцөл бүрдэв. Хятад улс 700 сая интернет хэрэглэгчтэй бөгөөд 2017 оны "11-р сарын 11"-нд цахим худалдааны хэмжээ 253 тэрбум 970 сая юаньд хүрсэн юм. Хятадын ард иргэд интернетээр дэлхийн бүх төрлийн бүтээгдэхүүн, олон төрлийн үйлчилгээг түргэн, хялбар аргаар захиалах боллоо. Үүний зэрэгцээ Жяолүн тандах аппарат, квантын холбоо, хиймэл оюун ухаан, технологийн шинэ шинэ нээлт, Хятадын үйлдвэрлэлийн шинэ ололтууд дэлхий нийтэд шинэ бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэхэд Хятадын оюун ухаан, Хятадын саналаар хувь нэмэр оруулж байна.
"Хятадад үйлдвэрлэв-2025"-ын хувьд өөрчлөлт нээлтийн шинэ нөхцөлд Хятад улс урьд байгаагүй нээлттэй байр сууриар дэлхийд хандаж байна. Америкийн тэргүүний үйлдвэрлэлийн түншийн төлөвлөгөө, Германы аж үйлдвэрийн 4.0 төлөвлөгөөтэй адилаар "Хятадад үйлдвэрлэв-2025" хөтөлбөр нээлттэй байр сууриар нээлттэй орчин бий болгож, дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүд үүнд оролцохыг дэмжин, Хятадын эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг шинэчилсний үр шимийг хамтдаа хүртэхийг уриалж байна. Одоо Америкийн Жоржиа мужийн Технологийн дээд сургууль, Үндэсний шинийг бүтээх 3D төвтэй хамтран судалгаа хийж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Мөн GE компани, Харбины цахилгаан эрчим хүчний корпорац байгалийн хийн хөдөлгүүрт мотор үйлдвэрлэх салбарт хамтран ажиллаж байгаа зэргийн дурдаж болно. "Хятадад үйлдвэрлэв-2025" дэлхийн өрсөлдөөнд уужим сэтгэлээр оролцож, Хятад улс, дэлхий дахиныг улам их өрсөлдөх хүчтэй бүтээгдэхүүнээр хангаж, хүн төрөлхтний тусын тулд, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хүчин чадлаа өргөж байна.
