Газар нутгийн онцлогтой цагаан идээний нэртэй брэндийг бүтээж, цагаан идээний соёлоо уламжлан дэлгэрүүлж, зах зээл дэх өрсөлдөөний орон зайгаа олж, зэрэг дэвшүүлэх талыг ахиулах үүднээс Хөвөөт Шар хошууны Ажилчны Эвлэл санаачилж, тус хошууны Үйлдвэр Худалдааны Холбоо хамтран зохион байгуулж, “Эвтэй цагаан идээ”-ний хоршооноос гол ажлыг зохион байгуулсан хошууны хэмжээний уламжлалт цагаан идээний шалгаруулалтын тэмцээн 4 дүгээр сарын 25-ны өдөр Шинэбулаг суурингийн Хашаат нийгэм дүүргийн үйл ажиллагааны төвд болж, ажилч хөдөлмөрч малчин түмнийхээ ариун цагаан хөдөлмөрийн үнэ өртгийг хүндэтгэн тэмдэглэв.
Энэ удаагийн уламжлалт цагаан идээний шалгаруулалтын тэмцээнд цагаан идээ үйлдвэрлэж буй 100 шахам малчин өрх (хоршоо)-өөс өөрийн гэх онцлогоор цагаан идээгээ боловсруулж, борлуулж байгаа 28 өрх (хоршоо) оролцож, үнэр амт, өнгө чанар, нарийн боловсруулсан хэмжээ зэрэг шалгаруулах стандартын хүрээнд үндэстний зан үйл хийгээд цагаан идээний баялаг туршлагатай 7 хянагч тухайн талбайд шалгаруулалт хийж, малчин Балдангийн “Гурван худаг” дэлгүүрийн цагаан идээ, Наранаагийн “Наранаа” дэлгүүрийн цагаан идээ, Алиацэцэгийн “Хүндэл” дэлгүүрийн цагаан идээ, Соёлбүрэнгийн “Тансаг” дэлгүүрийн цагаан идээ, Чимэгийн “Улаан туг” дэлгүүрийн цагаан идээ, Отгонхуарын “Элбэгжин” дэлгүүрийн цагаан идээ зэрэг 6 өрхийн цагаан идээ эхний гурван байранд оров. Мөн малчин Төмөрсүх, Уранаа, Туяа, Соёлчимэг, Оюунтана нарын хийсэн цагаан идээ нь шилдгээр шалгарав.
Сурвалжилсны дараах сэтгэгдэл:
Цагаан идээ нь манай монголчуудын урт удаан түүхтэй холбогдох өнөр баялаг нүүдлийн мал маллах соёлын агуулгатай, хамгийн дээжлэгдэх идээний төрлийн нэг болохоор өв уламжлалаар туйлын чанга байдаг. Тиймээс зах зээлийн өрсөлдөөн ихтэй өнөөгийн нийгэмд манай малчин түмэн үндэстний онцлогтой цагаан идээний соёлынхоо чухал чанарыг танин мэдэрч, газар газрын онцлогтой, нутаг нутгийн үнэр амттай, тал нутгийн цул байгалийн хэмээх нэрийн хуудастай уламжлалт сүү цагаан идээний бүтээгдэхүүнээ сайн боловсруулж зах зээлд гаргах нь орлого бүтээх бас нэгэн үр дүнтэй арга зам болсон байна. Ер нь “Талын таван эрдэнэ”-ийн минь ашиг шимийн нэг болсон цагаан идээний соёлоо хөгжүүлж уламжлан дэлгэрүүлэхийг нам засгаас ч дамжиж байгаа болохоор манай малчид энэ төрлийн тэмцээнд идэвхтэй оролцон, өөрийгөө сорьж боловсруулах, мэдлэгийн цар хүрээгээ өргөтгөх хэрэгтэй болсныг цаг үе шаардаж байна.
