solongonews
Амьдралыг хөнгөвчлөх гэр ахуйн ухаалаг хэрэгсэл
2021-05-17 10:08
Амьдралыг хөнгөвчлөх гэр ахуйн ухаалаг хэрэгсэл

“Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл”-ийг "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний тоймд анх удаа бичиж байна. Энэ нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлчилгээний робот зэрэг салбаруудад халуухан хэлэлцүүлэг өрнүүлж, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хурдтай хөгжих шижир алтан үе эхэллээ гэж холбогдох компаниуд үзэж байна. Жирийн оршин суугчид ч үүнд сонирхол хандуулж байна. Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл нь хүмүүсийн хатуу шаардлага биш боловч чухам яагаад анхаарлыг ийм их татдаг вэ? Цаашдын ирээдүйд манай гэр ахуйн хэрэгсэлд ямар өөрчлөлт гарах вэ?

“Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл”-ийг яагаад "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд “нэр дэвшүүлсэн” бэ?

Бээжингийн Хэ овогт нэгэн бүсгүй вичатын найзын тавцандаа “Манай гэр бүлийнхэн одоо гэрийн тэжээвэр муурынхаа ялгадсыг өөрсдөө арилгах хэрэггүй боллоо” гэж бичсэн байв. Доод талд нь хавсаргасан ухаалаг хяналтын камерын зургийг нь харвал түүний хэдхэн хоногийн өмнө худалдаж авсан муурын ялгадсыг автоматаар арилгах машин нь хэвийн сайн ажиллаж байлаа.

Тэрээр олон газруудад томилолтоор явдаг бөгөөд хайртай муурыг нь харж анхаарах хүнгүй. Одоо ухаалаг гэр ахуйн хэрэгсэл хэрэглэдэг болсноор энэ тал дээр санаа зоволтгүй болжээ.

    Гэрт байгаа ухаалаг төхөөрөмж нь муурыг тодорхой "цэгцэлж" өгдөг байна.

- Би энэ удаад гурван өдөр бизнес аяллаар явж байна. Гэрт минь байгаа муур ямар ч асуудалгүй болсон гэж тэрээр баяртайгаар сонирхууллаа. Ухаалаг хяналтын камер, автомат тэжээгч, автомат ундны усан оргилуур, муурын ялгадсыг арилгах машин зэрэг ухаалаг тоног төхөөрөмжүүд нь харгалзах программуудтай бөгөөд гэр доторх байдлаа дуртай үедээ харж болно. Ухаалаг камераар дамжуулан муурын нөхцөл байдлыг хэзээ ч, хаана ч ажиглаж, тэр ч байтугай программаар дамжин дуу хоолойгоо холбож мууртайгаа ярилцаж чаддаг байна.

Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл гэрийн тэжээвэр амьтанд илүү ухаалаг, илүү шинжлэх ухаанлаг үйлчилгээ үзүүлэх бөгөөд эзэнд нь ирэх дарамтыг мэдэгдэхүйц багасгадаг.

Ухаалаг гэр ахуйн хэрэгслийн үүрэг амьдрал ахуйд улам бүр тодорч, олон хүмүүсийн сонирхлыг татаж байна. Ухаалаг гэр ахуйн хэрэгслээс эхэндээ сэрэмжилж байсан зарим дунд болон ахмад насны хүмүүс ч одоо өндөр үнэлгээ өгч байна.

Бээжингийн Сүнь овогт охиныхоо өгсөн ухаалаг будаа агшаагчинд маш сэтгэл хангалуун байна. Тэрээр:

- Өмнө нь би будаа агшаахдаа найрлагыг нь усанд дэвтээгээд сэрүүлэгтэй цаг тохируулж эрт босоод хийдэг байсан. Охин минь анх энэ будаа агшаагчийг өгөх үед нэг их хэрэгцээгүй гэж бодож байсан бол одоо харин будаа агшаахад ёстой амар болсон. Би зүгээр л саванд найрлагыг нь хийгээд дараа нь гар утасны программ дээр цаг хугацаа, урьдчилан дэвтээх болон бусад функцуудыг тохируулбал бүх зүйл бүр догь. Үүнээс гадна, олон төрлийн хоолны жор байдаг бөгөөд янз бүрийн хоолыг нэг товшилтоор л хийж болно.

"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний тоймд "Дижитал хөгжлийг түргэсгэж, дижитал Хятад улсыг байгуулах" тал дээр нэлээд том агуулгатай байршуулж байгаа юм. "Дижитал программын хувилбарууд" булангийн дор "Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл"-ийн булан нээж, ирэх таван жилийн хугацаанд “Индукцийн удирдлага, дуут удирдлага, алсын удирдлага гэх зэрэг техникийг илүү ашиглаж, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг гэрэлтүүлэг, ухаалаг аюулгүй байдлын хяналт, ухаалаг чанга яригч, үйлчилгээний робот гэх зэргийг хөгжүүлэх тухай тодорхой дурдсан байна.

   Тэгвэл энэ байршуулалтыг хэрхэн харж байна вэ? Худалдааны яамны Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн дарга Жан Жяньпин:

- Дижитал технологи ба бодит эдийн засгийг гүнзгий уялдуулах нь ерөнхий чиг хандлага болж, одоогийн хангалт, эрэлт хэрэгцээний талуудад улам бүр гүнзгий нөлөө үзүүлж байна. Хэрэглээний шинэчлэлийн явцад хэрэглэгчид мэдээллийн хэрэглээтэй холбоотой бүтээгдэхүүн, тухайлбал, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл сонгох хандлагатай байдаг. Хятадын интернэт платформ, том мэдээллийн программын хөгжил дэлхийн тэргүүн эгнээнд байна. "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр нэн ховор хөгжлийн боломжийг олжээ. Бид энэ давуу талыг ирээдүйн хөгжилтэй хослуулан уялдуулах хэрэгтэй. Ингэснээр Хятадын үйлдвэрлэл дэлхийн аж үйлдвэрийн өрсөлдөөний явцад шинэ өрсөлдөх чадварыг бий болгож, хэрэглэгчдэд илүү үр ашигтай, тохь тухтай үйлчилгээ үзүүлэхэд туслах болно.

     Ухаалаг гэр ахуйн хэрэгслийг илүү "ухаалаг" болгоно

  - Ухаалаг гэр ахуйн хэрэгсэл нь хүмүүсийн амьдралд маш дөхөм үзүүлж байна гэдэг боловч зарим байдалд "ухаалаг" биш болж, нэн цаашлаад харин асуудал үүсгэдэг юм байна. Шанхайд ажиллаж байгаа Хү овогт сэтгүүлчдэд хандан:

- Түрээсийн байранд угаах хатаах машин, телевиз, хөргөгч, богино долгионы зуух зэрэг ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд байна. Би энд нүүж ирсний эхний өдөр даавуугаа угаасан чинь угаалгын машин гэнэт ажиллахаа больсон. Өрөөний хоёр найзтайгаа бид гурвуул юу болоод байгааг ойлгосонгүй, программчлал сурч байгаа өрөөний найз маань программ хангамжийн хяналтын асуудал гэж бодоод нэлээд удтал оролдож байж сая усны оролтын хоолой дарагдаж, ус орохгүй байгааг олж мэдэв. Тэгээд даавуугаа гаргаж авах гэсэн чинь процесс дуусаагүй тул хаалгаа онгойлгож чадсангүй. Аргаа бараад хаалгыг нь онгойлгохын тулд угаалгын машины арын хэсгийн яаралтай тусламжийн утсыг татахад хүрэв. Заримдаа ухаалаг төхөөрөмжүүд бас жаахан “оюун ухааны хувьд хоцрогдсон” юм шиг санагддаг гэж арга ядан хэлж байлаа.

Тогтворгүй чанар, тохиромжгүй ажиллагааны асуудлуудаас гадна олон хэрэглэгчид зах зээл дээрх одоогийн ухаалаг гэр ахуйн төхөөрөмжүүд нь хоорондоо уялдаа холбоо муу бөгөөд зардал их, үр ашиг бага гэж үзэж байна. Хэ овогт:

- Надад бүрэн ухаалаг, тохь тухтай мэдрэмж төрүүлдэг ухаалаг гэр ахуйн хэрэгсэл одоогоор алга. Хэрэв гэртээ бүрэн ухаалаг систем угсрах гэвэл заавал ижил брэндийн бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагатай. Гэвч энэ брэндийн бүтээгдэхүүн нь бүгдээрээ ашиглахад төдийлөн сайн биш юм. Бусад брэндийн бүтээгдэхүүн дээр өөрийн хянан удирдах системийг угсарч буй брэндүүд бас байдаг. Гэхдээ ашиглалт, гүйцэтгэлийг нэлээд удаан цаг гаргаж судлах хэрэгтэй бөгөөд харьцангуй өндөр үнэтэй байдаг. Одоо байгаа ухаалаг гэр ахуйн төхөөрөмжүүдийн тухай миний хамгийн том мэдрэмж бол ганц бүтээгдэхүүний хувьд үнэхээр ухаалаг байдаг. Гэхдээ "Гэрлээ гарын дохиогоор унтрааж болно", "Гэртээ ороход халуун устай", "Нэг товчлуураар хаалтын хөшгийг нээх" гэж худалдаачдын сурталчилсан байдлаас бас нэлээд зөрөөтэй байна гэж ярьлаа.

Жан Жяньпин Хятадын ухаалаг гэр ахуйн хэрэгслийн үйлдвэрлэлийн хөгжил дөнгөж эхэлж байгаа бөгөөд энэ нь зөвхөн холбогдох техник хангамж, программ хангамжийн хоорондох уялдаа холбоо болон бусад хүчин зүйлээр хязгаарлагдах төдийгүй дизайны үзэл баримтлал, мэргэжил техникийн төвшинтэй холбоотой. Холбогдох бүтээгдэхүүн, программыг судлан бүтээх явцад систем, интеграцийг улам сайжруулах шаардлагатай бөгөөд ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг чанга яригч, үйлчилгээний робот зэрэг төхөөрөмжүүд илүү ухаалаг байх ёстой гэж үзэж байна.

Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн доктор Лян Вэй үзэж байгаагаар ухаалаг гэр ахуйн хэрэгслийн салбарт хоёр үндсэн дутагдал байдаг.

Нэг. Дижитал хэрэглээний төвшин нь үйлдвэрлэлийн төвшнөөс тэргүүлж байна. Ингэснээр ухаалаг гэр ахуйн хэрэгслийн дизайн, бүтээгдэхүүний уялдаа холбооны чиг үүргийн судалгаа, хөгжүүлэлтийг түлхүү ахиулах шаардлагатай байна.

Хоёр. Ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хүмүүсийн амьдралд авчирсан тав тух, дөхөм үзүүлж байгаа нь илэрхий биш байгаагаас хүмүүс заавал түүнийг сонгох гэсэн явдал биш, бусад зүйлээр орлуулж болох юм байна.

   Дижитал амьдралын хэлбэр хүмүүст улам ойртож байна

    Ирээдүйд ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хөгжлийн талын харш саадыг хэрхэн даван туулж, дижитал амьдралын загварын бүтээн байгуулалтыг хэрхэн хурдасгах вэ?

Дижитал технологийн шинийг санаачлах - дижитал технологи нь ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хөгжилд хувьсгалт чанартай үр нөлөө үзүүлдэг. Харш саадыг даван туулахад зангилаа нь дижитал технологи юм. Техникийн гүйцэд туслалцаатай болсноор харилцан уялдаатай дижитал амьдрал үнэхээр биднээс холгүй байх болно. Дижитал технологийн дэмжлэг нь аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлттай салшгүй холбоотой. Сүүлийн өдөрт Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Шинжлэх ухаан, технологийн газраас 2020-2021 оны Юмсын интернэтийн /IOT/ жишээ үзүүлэх төслийг зарласан байна. Үүний дотор Сү Нин ухаалаг терминалын ХХК-ний “IOT-д суурилсан Сү Нин ухаалаг гэр ахуйн хэрэгслийн нээлттэй платформ төсөл” нь "Нэгдсэн инноваци ба уялдаа холбоотой программын ангилал"-д жишээ үзүүлэх төслөөр амжилттай жагсаагдав. Одоогоор Сү Нин ухаалаг гэр ахуйн хэрэгслийн нээлттэй платформ нь 100+ брэнд, 200+ ангиллын ухаалаг төхөөрөмжийн бүтээгдэхүүний хоорондох уялдаа холбоог нэгтгэж, өгөгдөл цуглуулах ажлыг хийж байна. Тус компаний нэгэн хариуцагатай албаны хүн:

- Сү Нин ухаалаг гэр ахуйн хэрэгслийн нээлттэй платформ нь дараалан шилдэг ухаалаг бүтээгдэхүүний компаниудад бүх талын, нэг цэгийн Сү Нингийн үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчдэд ухаалаг гэр ахуйн хэрэгслийн “ухаалаг”-ыг маш тодорхой мэдрүүлэх болно гэсэн байна.

04-р сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан III удаагийн Хятадын ухаалаг гэр ахуйн хэрэгслийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр China Mobile компаний ухаалаг гэр ахуйн хэрэгслийн үйл ажиллагааны төвийн ерөнхий менежерийн орлогч Юй Рүнрүн:

- Олон жилийн турш China Mobile компани ухаалаг гэр ахуйн хэрэгслийн зах зээлийг идэвхтэй нээж, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн дижитал шинэчлэлийн бат бөх суурийг тавьж, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн жишээ үзүүлэхээр дамжин бүтээгдэхүүний инновацийг түлхүү ахиулж байна. China Mobile компани нь аж үйлдвэрийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, технологийн эрч хүчийг нэмэгдүүлж, ухаалаг гэр ахуйн салбарт илүү их хөгжлийн боломжийг бий болгоно гэж хэллээ.

Дунд бага хот суурингийн зах зээлийг нээх - Лян Вэй ухаалаг гэр ахуйн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх олон орон зай байсаар байна. "Гэрийн цахилгаан хэрэгслийг хөдөө орон нутаг руу чиглүүлэх", "Хуучнаа шинээр солих" зэрэг арга хэмжээ нь гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хотуудын зах зээлийг нээхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Ирээдүйд ухаалаг гэр ахуйн хэрэгслийн компаниудыг удирдан дунд бага хот суурингийн зах зээлийг идэвхтэй нээж, хот суурингийн залуучуудын хэрэглээнд анхаарлаа төвлөрүүлж, тэдний хэрэгцээ шаардлагаар бүтээгдэхүүнээ өөрчлөн шинэчилнэ; ухаалаг гэр ахуйн хэрэгслийн компаниуд жижиглэн худалдааны талаар шинийг санаачилж, борлуулалтын өмнөх, борлуулалтын болон борлуулалтын дараах үйлчилгээг сайжруулна гэж үзэж байна.

Дотоодын брэндүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ - Одоогийн байдлаар дунд, өндөр зэрэглэлийн дотоодын брэндүүдийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх байдал нэмэгдэж байна. Хэрэглэгчид ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг өмсөж зүүх төхөөрөмжийг /бугуйн цаг, чихэвч, нүдэн шил зэрэг/ худалдаж авахдаа олон улсын "нэрт брэнд"-ийг сонгохоос гадна, бусад ухаалаг төхөөрөмжийн хувьд мөн л дотоодын хуучин брэндийг сонгох дуртай байдаг.

Жан Жяньпин:

- Зарим дотоодын брэндүүд хангалтын талын бүтцийн шинэчлэл хийх явцдаа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн үндсэн чиг хандлагын дагуу бүтээгдэхүүний дизайн хийж, техникийн агуулгыг тасралтгүй сайжруулж байна. Ингэснээр дотоодын Huawei, Xiaomi, Haier зэрэг брэндүүд өөрсдийн нэр хүндээ эрс дээшлүүлж, ухаалаг гэр ахуйн төхөөрөмжийн салбарын тэргүүлэгч болж байна. Үүнээс дотоодын брэндүүдийн өрсөлдөх чадвар сайжирч байгааг харж болно. Энэ нь бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, түгээлтийн суваг, үйлчилгээ зэрэг олон талаар сайжирч байгаагийн илрэл юм. Үүний зэрэгцээ хүмүүсийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ нь бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, үйлчилгээг түлхүү сайжруулж, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн үйлдвэрлэлийн шинэчлэлийг хурдасгаж байна.

   Жэ Жян мужийн Хү Жөү хотын Гао Юй гэр ахуйн хэрэгслийн технологийн ХХК-ний ажилтнууд ухаалаг цахилгаан ор, гудас, дэр зэрэг бүтээгдэхүүнийг яаралтай үйлдвэрлэж байна.

  Сүүлийн өдрүүдэд болсон Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ба хэрэглээний электроникийн экспо дээр AI ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн цуврал шинэлэг программууд хэрэглэгчдийн анхаарлыг татав.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл