Хятадын Эрүүл Мэндийн Хорооны мэргэжилтний хэсгийн ахлагч, академич Жүн Наньшань саяхан “CNN” сувагт ярилцлага өгч, Хятад улс “COVID-19”-ийн халдварын байдлыг таслан зогсоохыг дагалдан хүмүүсийн амьдрал хэвийн байдалд орж, үйлдвэрлэлээ сэргээн, сургуулиуд хичээллэж эхлүүлсэн байна. Зарим хүмүүс халдвараас сэргийлэх хүчээ сулруулж эхлэх болно. Гэвч Хятад улс халдварын хоёр дахь давлагаанд бэлэн байх хэрэгтэй гэжээ.
Мэдээлснээр Хятад улсад “COVID-19”-ийн халдварын оношлогдсон тохиолдол энэ оны 01-р сард их нэмэгдэж, Хятадын Засгийн газар хөл хорио тогтоох арга хэмжээ авсан байна. 02-р сарын эх болтол халдварын оношлогдсон тоо мөн л өдөрт мянга мянгаар нэмэгдэж байлаа. Гэвч 03-р сар болоход оношлогдсон тохиолдол хоёр оронтой тоо болон буурсан байна. Одоо Хятад улсад халдварын байдлыг тогтоон барьж, хүмүүс амьдрал үйлдвэрлэлээ сэргээн хэвийн ажиллаж амьдрах болжээ.
Гэвч Жүн Наньшань хэлэхдээ, сүүлийн хэдэн долоо хоног Үхань, Хармөрөн тэрчлэн Жилин муж зэрэг газарт халдварын оношлогдсон тохиолдол дахин бүртгэгдсэн байна. Хятадын олонх иргэд одоо ч гэсэн хялбархан халдвар авах эрсдэлтэй, тэдний биед вирусний эсрэг биет үүсээгүй. Мөн л том сорилт нүүрлэж байна гэжээ.
