solongonews
Хэвлэлийн нэгдсэн хөгжилд хүн хүчийг бүрдүүлэх
2016-06-25 21:05
ӨМБИС-ийн Сонин Мэдээллийн Дээд Сургуулийн захирал Тогтох:

 

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжил нь таван жилийн өмнөөс хүмүүст яригдаж эхэлсэн. Түүнчлэн уламжлалт хэвлэлийн хөгжилд үр нөлөө гарсан бөгөөд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжлийн зам ямар байх бол гэж бодох болсон. Гурван жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэх хэмээх шинэ нэр томьёо хүмүүсийн анхаарлын төвд орсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжлийн асуудал нь улсын түвшинд хүрч чухалчлагдах болсон гэж ӨМБИС-ийн Сонин Мэдээллийн Дээд Сургуулийн захирал Тогтох 6 дугаар сарын 24-ны өдөр зохиогдсон Өвөр Монголын хэвлэлийн нэгдсэн хөгжлийн хуралд оролцох үеэр ярьсан байна.

Телевиз гарч ирсэн нь сонины газарт нөлөө үзүүлсэн боловч сонины газар нь шинэ цагийн аз тохиолыг амжин хөгжлийн замыг хайж, шинэ хэвлэл мэдээлэл болон хэвлэлийн нэгдлийг идэвхтэй сайн хийсэн.

  2008 онд ӨМӨС Хятадын монгол хэлний сонин мэдээний сайтыг нээсэн нь шинэ хэвлэл мэдээллийг хүлээн авсныг харуулж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжилд ярих, бичих, найруулах, сурвалжлах, техник хэрэгсэл хэрэглэх болон сонин мэдээ төлөвлөх зэрэг хэв загвар өндөр мэргэжилтэн бүрдүүлэх хэрэгтэй. “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдсэн хөгжилд өндөр боловсролтой хүн хүчийг хүмүүжүүлэх нь их дээд сургуулийн хариуцлага болж байна. Мэргэжилтэн дутагдалтай байгаа асуудлыг шийдэж байж сая хэвлэлийн нэгдэл нь бүрэн бүтэн цогц болно хэмээн захирал Тогтох үнэтэй зөвлөгөө өглөө.

 

 

 

Зохиогч: Зол
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл