Үндэстний цөөнхийн гишүүд үндэстний орны ядуурлаас ангижруулах ажил, үндэстний боловсрол, үндэстний цөөнхийн оюутнуудын ажил олголт зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцсан байна.

Хурлаар Өвөр Монголын ядуурлаас ангижруулах асуудлыг шийдвэрлэхэд Өвөр Монголын тал нутгийн байгаль орчинд түшиглэн сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг аж үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд хүч тавин ажиллавал малчдад бодит ашиг тус хүргэнэ.
Өвөр Монголчууд сүү сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашигтай нөхцөл боломж байгаа ч ядуу буурай газар нутагт сүүний чиглэлийн үнээ үржүүлэх аж ахуйн суурь төхөөрөмж, хурдны төмөр зам зэрэг бараа гүйлгээний суурь төхөөрөмж дутагдалтай байгаа төдийгүй тэргүүлэгч аж ахуйн үлгэр жишээ дутагдаж байна. Мөн сайн үүлдрийн саалийн үнээ маш их дутагдаж байгаа учир улсаас хөрөнгө мөнгө, төрийн бодлого, шинжилгээ судалгааг олон талд дэмжин ажиллах хэрэгтэй байгааг авч хэлэлцсэн байна.
