
04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Баян-Өндөр сумын малчин Хичээлт төмөр торонд орооцолдсон Илийтэй таарч, тухайн газрын Ой шугуйн товчооны Галын аюулаас сэргийлэх өртөөний хоёр ажилтны хамт Илийг аварсан байна.
Хичээлт хөдөө нутгийн эгэл жирийн малчин хүн. Тэрээр Баруун Үзэмчин хошуунд хөдөлмөр эрхэлж байгаа нэгэн. 04 дүгээр сарын 15-ны өдөр эхнэрийн хамт хөдөө явж байхдаа төмөр торонд орооцолдсон Илийг олж хараад аврахаар оролдсон боловч төмөр утас таслах багаж төхөөрөмж байгаагүйн улмаас Галын аюулаас сэргийлэх өртөөнд хүрч хоёр ажилтан дуудан хамт аварчээ.
Нүрээгийн хөл нь гэмтэж алхаж чадахгүй болсноор тус сумын мал эмнэлэгт хүргэсэн байна. Хээрийн амьтны амийг аварсан хүний үйл ажиллагаа нь үлгэр дууриал болж вичатаар дамжсаар байна.
- Бугыг мянган настай амьтан гэж манай нутгийн буурлууд ярьдаг. Мөн Улсын хамгаалалтын амьтны нэг гэж Хичээлт ярив.
