
Залайд хошууны ардын эмнэлгийн хороонд шээсний хордлогоос болоод эмчлүүлж байгаа Ү Чү-И гэртээ ирсэн байв.
- Долоо хоногт гурван удаа эмчлүүлдэг бөгөөд нэг удаа эмчлүүлэхэд 2000 орчим юанийн зардал гардаг. Аргагүй Индэр сууринд байр түрээслэн, зав чөлөөгөөрөө гэртээ ирдэг. Эмчилгээний зардлыг бараг бүгдийг Засгийн газраас нөхөн өгч байгаа болохоор хүндрэл бага болсон гэж Ү Чү-И ярина.
Ү Чү-И өнгөрсөн жил шээсний хордлого гэх өвчтэй болж хүнд ажил хийж чадахгүй болжээ. Ар гэрийн ажил ахуйг эхнэр Шюй Хэянь ганцаараа бие даан хийдэг болжээ. Тэрээр гэртээ эмэгтэй болж, гадаа гарвал эрэгтэй болж ажил амьдралаа өөд татахын төлөө хичээж байна. Нөхрийгөө асрахын зэрэгцээ өвчтэй хадам ээжийгээ зэрэг асрах нь түүнд бас нэгэн хүн ажил байлаа. Сүүлд нь хадам ээж нь Улаанхотод байгаа дүүгийндээ очсоноор түүний ажил бага зэрэг хөнгөрчээ.
- Манай нөхөр өвчлөхөөс өмнө бидний амьдрал нэлээд сайн байсан. Түрүү хоёр жил амьдрал ядуурч, 100 гаруй хонь, арваад үхрээ худалдаж, өр ширэндээ баригдаж ёстой яахаа мэдэхгүй байсан. Одоо бага багаар сайжрах нь лавтай. Засгийн газрын дэмжлэгээр амьдрал маань сайжрах хандлагатай болж байгаа бөгөөд итгэл зориг ч нэмэгдлээ гэж Шюй Хэянь ярина.

Цонхны тавцан дээр нь цэцэг болов уу гэмээр жижиг саванд хийсэн ургамал нахиалж соёолон амьдралын хүч бялхана. Энэ нь Шюй Хэяний хашаандаа тарих гэсэн буурцагны нялх нахиа байлаа. Шюй Хэянь зүгээр сууж чаддаггүй. Ядуурлаас ангижруулах төслийн дагуу хуваарилж өгсөн 3 үнээ нь түүний амьдралын итгэл зоригийг улам нэмжээ. Тэрээр ханзан дээрээ 300 гаруй тахиан өндөг нэвчүүлж, 100 гаруй нь дэгдээхий болж чаджээ. Үүгээр ч барахгүй гахай, тахиа, галуу, нохой, хонь зэрэг амьтад тэжээж амьдралаа өөд татахын төлөө хичээн зүтгэж байна. Одоо өдөрт хориод тахиа өндөглөж, өндөг бүрээ 1.5 юаниар худалддаг болов. Хоёр үнээ нь ч тугалах ойртож байгаа бөгөөд энэ жил бас үнээ худалдан авахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн хоёр жил тарианаасаа орлого олж чадахгүй болсон болохоор мал тэжээж орлогоо нэмэгдүүлж амьдралаа залгуулж явна. Хашаан дотор нь хоёр хонь харагдаж байгаагийн нэг нь төслийн өгсөн Дү Бүө хонь байлаа.
- Энэ хонь махны гаралт сайн мөртөө нутгийн хониноос үнэтэй зарагддаг. Хожим нь тус хонийг тэжээж чадвал сайн байна гэж Шюй Хэянь шагшин ярина. Тэрээр өөрийн арваад хонио Хорчин баруун гаран өмнөд хошуунд байдаг сайн найздаа өгч харуулжээ.

Шюй Хэянь амьтан тэжээх дуртай бөгөөд тэжээж болох амьтан байвал бүгдийг тэжээх санаатай.
Манай хүний чадал нь байна. Энэ жилээс бас илжиг тэжээх санаатай ярьж байсан. гэж Ү Чү-И тоглоом, үнэний хооронд эхнэрийгээ эхнэрийгээ зоригжуулж урамшуулж явна. Сурвалжлагын үеэр Ү Чү-Иний хүү нь утсаар ярьж, шалгалтандаа сайн дүн авснаа мэдэгдэхэд Ү Чү-Иний царайд баярын инээд тодрон: - Миний хүү сайн хичээ, бид бүгд сайн байна. Энэ мэдээг чинь сонсоод аавынх нь өвчин бараг эдгэрэх шиг боллоо хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.
