Энэ жилийн эхний хагас жилд Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомт болох Эрээн хилийн боомтын төмрийн хүдрийн импортолсон хэмжээ үргэлжлэн нэмэгдсээр байна. Эрээн боомт Монгол Улсаас оруулсан 3.824 сая тонн төмрийн хүдрийг хянасан ба энэ нь өнгөрөгч оны адил хугацаатай харьцуулбал 32.8 хувиар нэмэгджээ.
Энэ жилээс эхлэн боомтоор дамжин өнгөрөх үр бүтээмжийг дээшлүүлж, төмрийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээхийг идэвхтэй дэмжихийн тулд Эрээн хилийн боомт боомтын гаалийн баталгааны даатгал, төвлөрүүлэн гааль хураах зэрэг шинэ хэлбэрийн гааль татварын хамааралтын арга хэмжээг хэрэгжүүлэв. “Нэг нэгээр харгалзсан” загвараар аж ахуйн нэгжүүдийн гааль тушаахыг дэмжин удирдаж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгөний тогтвортой эргэлтийг батлаад байна. Төмрийн хүдрийн хилээр оруулах тээврийн шинэ зам шугамыг үргэлжлэн сайжруулж, авто замын хилийн боомтоор төмрийн хүдэр зөөвөрлөхөөр дамжуулан төмөр замын дутагдалтай байдлыг нөхөж, төмөр замын тээврийн дарамтыг ихээр хөнгөрүүлсэн. Басхүү гадаадаас оруулах төмрийн хүдрийн чанарыг хянан шалгаж, хяналтын аргаа үргэлжлүүлэн сайжруулж, шалган байцаах ажлын гогцоог зохистой хялбар болгож, аж ахуйн нэгжүүдийн өөрийн өртгийг бууруулав.
Энэ тухай Эрээн боомтын төмөр замын хяналт хамааралтын хоёр дахь салбарын дэд дарга Гао Жяньгүө сурвалжлагчид хандан:
- Бид сүүлийн үеийн төмрийн хүдрийн гадаадаас оруулсан хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байгаа байдалд хандуулан цаг тухайд нь ажлын механизмдаа зохицуулалт хийж, хянан шалгах ажилтан нэмж томилон, аль чадахын хэрээр эд барааны боомтод зогсох цагийг богиносгож боомтоор өнгөрөх ахицыг түргэтгэж байна гэж ярьлаа.
