Улаанхад хотын Уухан хошууны Оройн сүм сумын Хоёр-Ус багийн Элсэн төвд 27 жилийн турш “Элстэй нөхөрлөн” цөлжилтийг сааруулах үлгэр дууриал үзүүлсэн Бао Юншинь гэгч нэгэн эрхэм бий. 2500 га талбай элсэрхэг газар бол тэр болон түүний гэрийн хүмүүсийн цөхрөлтгүй хүчин чармайлтын дор өдөр бүрийн элсийг тогтворжуулах, нүх малтах, модон чих сонгох, тарьж зайлах, хамгаалах үйл явцыг өнгөрүүлээд ногоон бүрд болж хувирсан билээ.

Мод суулган өвс тарьж, мал унаа арчлан тэжээж, элсийг тогтворжуулснаар байгаль орчин нөхөн сэргэж, Бао Юншиний өөрийн амьжиргааны түвшин ч өдрөөс өдөрт өөдлөн дээшилсэн байна. Тэрээр мөн багийнхаа бүх ард иргэдээ уриалан мод суулгаж цөлжилтийг сааруулж, буянтай сайн үйлийг хийсэн юм. Ийнхүү 2007 оны 3 дугаар сард Бао Юншинь “Хятад улсын цөлжилтөөс сэргийлэн зассан үлгэр дууриал” хэмээх хүндтэй алдрыг хүртжээ.
