34 дэх 03 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-11-16 08:06
Хятад улс алсын зайнаас тандан судлах хиймэл дагуул болох 34 дэх 03 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

Хятад улс Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-4C” тээврийн пуужингаар алс зайнаас тандан судлах хиймэл дагуул болох 34 дэх 03 хиймэл дагуулыг Бээжингийн цагаар 11-р сарын 15-ны 09:38 цагт амжилттай хөөргөсөн бөгөөд хиймэл дагуул нь урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай орсон байна. Уг хиймэл дагуулыг гол төлөв газар нутгийн тооллого, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, газрын эрхийн баталгаа, замын сүлжээний загвар, ургацын байдлыг тодорхойлох болон гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ашиглана. Энэ нь Чанжэн цуврал хөөргөх тээврийн хэрэгслийн 450 дахь нислэг болно.

Зохиогч: ВАН ЖЯНБӨ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
