Аравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам”-ын эрдэм шинжилгээний төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газар Зөвлөх Лю Жиже тэргүүлсэн Гадаад хэргийн их сургуулийн Олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн дэд захирал Чюй Бо, Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн судлаач Фөн Вэньмэн, Хятад Улсын Олон улсын асуудал хариуцан хүрээлэнгийн судлаач Рун Жуньин нар багтсан юм.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Гадаад харилцааны яам, Отгонтэнгэр Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн мөн Монголын хэвлэл мэдээллийн сайт зэрэг байгууллагуудтай тус тус уулзалт хийж БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” стратеги, Хятад Улсын шугам дагуух улс орнуудтай хийх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар Монголын талын мэргэжилтэн нартай өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо. Төлөөлөгчид нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны залуу уншигчдын холбооны урилгаар Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд ЭСЯ-ны залуу ажилчидтай уулзаж, Монгол Улсад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудад зохион байгуулсан хуралд лекц уншсан юм.

Монгол, Хятад хоёр тал нь “Нэг бүс нэг зам” стратеги нь шугам дагуух улс орнуудад хөгжлийн томоохон боломжийг авчирна гэдэгт санал нэгтэй байлаа. Хятад, Монгол хоёр улс бол уул усаар залгагдсан, эдийн засаг нь харилцан нөхөлцдөг. Хоёр тал хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоонуудын дагуу Нэг бүс нэг зам санаачилгыг Талын зам санаачилгатай стратегийн уялдаа холбоо байгуулахад хурдацтай түлхэц өгч, хамтын хөгжлийг биелүүлэх хэрэгтэй юм.

