solongonews
Хятадын хүүхэд залуучуудын хүрэлцэх Регби бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ
2018-10-16 20:11
2018 “Регби бөмбөгийн залуучуудын цом” Хятад улсын хүүхэд залуучуудын хүрэлцэх Регби бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Хөххот өртөөний тэмцээн 13-ны өдөр ӨМӨЗО-ы Хөхотын Биеийн тамир спортын оронд нээлтээ хийлээ.

 

 

Тус тэмцээн нь хоёр хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд U12, U15, эрэгтэй, эмэгтэй баг болон хосолсон баг хувааж, Хөххот, Шэньян, Шэньжэнь зэрэг хотуудын 8 багийн 100 гаруй тамирчин тус тэмцээнд оролцжээ.

Хүрэлцэх Регби бөмбөгийн баг нэг бүр нь 14 гишүүнтэй бөгөөд үүнээс 6 гишүүн нь тэмцээнд оролцож, эрэгтэй эмэгтэй холилдон уралдаж болох бөгөөд тэмцээн нь хөл бөмбөгийн хагас талбайд уралдах юм.

Хүрэлцэх Регби бөмбөгийн хамгийн өвөрмөц онцлог нь эсэргүүцэж мөргөлдөх чанарыг нь багасгаж, хамгаалагч нь бөмбөг тоглуулагчийн бие дээр гар хүрэхтэй зэрэг тоглуулагч нь бөмбөгөө биеэсээ салгаж хаядаг. Иймд нэг багийнхан тус бөмбөгийг нь авч үргэлжлүүлэн довтолдгоос бие биедээ хүрэлцэх мөргөлдөхийг нь багасгажээ. Гэвч багийн гишүүдийн эв нэгдлийг шаардах бөгөөд тэмцээний ур чадварыг өндөр шаардах зэрэг онцлог нь өөрчлөгдөөгүй.

Регби бөмбөгийн улсын багийн ахлагч асан Жан Жычян хэлсэн үгэндээ: - Регби бөмбөгийн тухай яриа өрнүүлэхэд зарим сурагчдын эцэг эх буруу ойлголттой байдаг. Энэ нь “Бүдүүлэг” хөдөлгөөн бөгөөд хүүхдээ шархдахаас болгоомжилж байгаа хэрэг. Гэвч хүрэлцэх Регби бөмбөг нь уралдааны дунд аюулгүй байдлыг баталсан бөгөөд ямар ч насны сурагч, оюутан тоглож болно.

“Регби бөмбөгийн залуучуудын цом” Хятадын хүрэлцэх Регби бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь 2017 онд эхэлсэн бөгөөд “Хятадын хүүхэд залуучуудын Регби бөмбөгийг сурталчилж, хөгжлийн хамтын ажиллагааны төлөвлөгөө”-ний чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн нь Шаньдүн, Бээжин, Хөххот зэрэг хотод уралдах бөгөөд Хятадын хүрэлцэх Регби бөмбөгийн хоббитой 500 гаруй хүн тус тэмцээнд анхаарлаа хандуулсан байна.

Зохиогч: Ван Чүньянь
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл