solongonews
Шилийнгол аймгийн үхэр, хонины мах “өвлийн олимп”-ын хүнсээр сонгогдлоо
2019-03-29 15:37
Шилийнгол аймгийн үхэр, хонины мах “өвлийн олимп”-ын хүнсээр сонгогдлоо.

Бээжин хотноо болох өвлийн олимп, пара олимпыг зохион байгуулах комиссын хэвлэлийн бага хурал саяхан хуралдаж, Шилийнгол аймаг нь энэ удаагийн олимпын үхэр, хонин махыг хангахаар болсон байна.

Шилийнголын тал нутаг нь Хятадын дөрвөн их тал нутгийн нэг юм. Энэхүү өргөн уудам тал нутагт аж төрж яваа Шил нутгийн малчин түмэн маань урт удаан жилийн нүүдлийн амьдралын дунд хонь маллах үлэмж баялаг арга туршлагыг хуримтлуулснаар барахгүй орон нутгийн шилдэг үүлдрийн хонийг сонгон бойжуулсан байна.

Шилийнголд сөнид хонь, урианхай хонь, үзэмчин хонь, цахар хонь гэх дөрвөн шилдэг үүлдрийн хонь өсгөжээ. Сөнид зүүн хошуунд зээргэнэ, чихэр өвс, шүүргэнэ зэрэг 200 гаруй төрлийн эмийн ургамал, хөмөл таана зэрэг 80 гаруй төрлийн ховор үнэт ургамал ургадаг. Эдгээр өвс ургамлын шимийг хүртсэн сөнид хонины мах нь уураг элбэг, өөх бага агуулагддагаараа онцлог бөгөөд “махны доторх орхоодой” хэмээн улсын дотно гадна алдаршсан юм. 1997 онд сөнид хонь орон нутгийн шилдэг үүлдрээр үнэлэгдэн, 2007 онд улсын газар зүйн итгэмжтэй бүтээгдэхүүн болж, 2014 онд сөнид хонь улсын зэрэглэлийн мал амьтны баялгийн хамгаалалтын нэрсэд оров. 2014 онд Сөнид зүүн хошуу махны хонины аж үйлдвэрийн хэлхээний мөрдөлтийн системийг бий болгон махны хонины аж үйлдвэрийн чанарын аюулгүй байдал, шим сайтай хонины махаа үнэ хүргэхийг баталгаажуулж чаджээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл