solongonews
”Нэг талбай нэг бодлого” арга төслийг хэрэгжүүлнэ
2021-08-02 22:30
”Нэг талбай нэг бодлого” арга төслийг хэрэгжүүлнэ.

    Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос 07-р сарын 30-нд талбай заалын бүтээн байгуулалтын асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, өвлийн олимпын наадмын талбай заалын ерөнхий байдал, барилга байгуулалтын талаарх дараагийн шатны ажлыг  танилцууллаа. 

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадамд тэмцээний 12, бэлтгэлийн 3, тэмцээний бус 24  зэрэг нийт 39 талбай заалыг ашиглах юм байна. Өдгөө тэмцээний заалыг барьж дуусаад байгаа бөгөөд тэмцээний бус заал талбайн ихэнхийг нь дуусгаад байна. 

       Эх сурвалжид мэдээлснээр, Бээжингийн өвлийн олимпын талбай заалыг байгуулахад 2008 оны олимпын өвийг хамгийн ихээр ашиглан, мөсөн цэнгэлдэх хүрээлэн нь байгаль орчинд ээлтэй, тэргүүний хөргөлтийн технологийг ашиглах юм. Цасан спортын талбай заалыг  байгуулахад байгалийн ойн загварын дагуу бүх барилга байгууламж нь ногоон стандарт хангасан байх, бүх талбай ордонд ногоон эрчим хүчийг ашиглан, бүтээн байгуулах явцад хуучин үйлдвэрлэлийн газрыг дахин сэргээн ашиглаж, тэмцээний дараах ашиглалтыг бүрэн харгалзсан байхыг эрхэмлэнэ. 

   Талбай заалын бүтээн байгуулалтын дараагийн шатны гол ажил нь:

Нэг. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, үндэсний хурлын төвийн хоёр дахь шатны ажлыг дуусгана.

Хоёр. Халдвар хамгаалалтын бодлоготой уялдуулж, талбай заалын бүтээн байгуулалтад бага хэмжээний завсар тохируулалт хийнэ.

Гурав. Оны эцэс гэхэд түр барилга байгуулалт, тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлгэж өгнө. 

Үүнээс гадна, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо Токиогийн олимпын халдвар хамгаалалтын тал бүрийн ажилд анхаарал хандуулж, Токиогийн туршлагаас сурч судлан, Бээжингийн бодит байдалтай уялдуулж,  "Нэг талбай нэг бодлого" арга төслийг хэрэгжүүлнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл