solongonews
”Их 20” дөхөж дипломат ажил хөл хөдөлгөөнтэй болж байна
2016-08-26 10:40
Ирэх сараас Хятад улс ”Олон талт дипломат харилцааны ажил ихтэй цаг үе”-д шилжинэ.

       ”Хятад улс ”Их 20”-ийн бүлгийн удирдагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд бүс нутгийн болон олон улсын чанартай олон удаагийн арга хэмжээнд оролцоно.

Эдгээр хамтын ажиллагааны механизмд Хятад улс улам идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэж, бүс нутгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болон олон улсын өөрчлөлт хөгжлийг улам боловсронгуй болгоход өөрийн хувь нэмрээ оруулах болно" гэж Хятадын ГХ-ийн сайд Ван И 25-ны өдөр Бээжинд Албанийн гадаад хэргийн сайд Дитмир Бушатитай хамт сэтгүүлчидтэй уулзах үедээ хэллээ.

        Ван И хэлэхдээ, "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын Ханжөүгийн чуулга уулзалт бол Хятад улсын энэ оны дипломат харилцааны чухал арга хэмжээ болох төдийгүй, мөн даян дэлхийн анхаарлын төвд байгаа Глобал засаглалын чухал индэр тавцан болох юм. Холбогдох талуудын эрчтэй дэмжлэгээр "Их 20"-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажил урагштай явагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь олны хүсэн хүлээсэнд хүрч, Хятад улсын онцлогийг харуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэж байна" гэжээ.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл