Хятадын эдийн засаг, дэлхийн эдийн засаг хоёр улам нягт холбоотой болж байгаа учраас хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдааны зохицуулалтад юанийг ашиглах нь улам тогтвортой байдал, тав тухтай болж байна. Хил дамнасан юаний хэрэглээний үндсэн системийг цаашид сайжруулах нь далайн эрэг болон далайн эргээс хол буй зах зээлд юаний эргэлтийг дэмжихэд тохиромжтой. Хятад болон гадаад зах зээлийн байгууллагуудын хооронд илүү үр дүнтэй хамтран ажиллах, ялалт байгуулсан үр дүнд хүрэхэд тохиромжтой юм.
01-р сарын 11-нд Хятадын Худалдааны яам, Хятадын Ардын банк хамтран “Гадаад эдийн засаг, худалдааны байгууллагуудын хил дамнасан юаний хэрэглээг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаршуулахыг дэмжих тухай мэдэгдэл” гаргаж, их хэмжээний бараа бүтээгдэхүүний солилцоонд юаний хэрэглээг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдын юань ашиглан Хятадад хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүдэд юаний хэрэглээг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авч, хил дамнасан юаний хэрэглээг өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.

01-р сарын 09-нд Жянсү мужийн Рүгао эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрладаг Вэйгэ (Жянсү) цахилгаан тоног төхөөрөмжийн ХХК-ний үйлдвэрлэлийн цехэд ажилчид хилийн чанадад экспортлох моторт бүтээгдэхүүн үйлдвэрлэн завгүй ажиллана Зургийг: СЮ ХҮЙ /Ардын өдрийн сонин/
Валютын тогтвортой байдлын давуу талууд аажмаар гарч ирж байна
Хятадын гадаад валютын сүүлийн үеийн мэдээллээр 2022 онд аж ахуйн нэгжүүд 2016 оныхоос 11 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ юаний хэрэглээ нь Хятадын хил дамнасан төлбөр тооцооны бараг 50 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 2016 оныхоос 20 гаруй хувиар өссөн.
- 2022 онд эдийн засгийн инфляци өндөр, валютын ханш чангарсан зэрэг олон хүчин зүйлээс болж ам.долларын индекс 20 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрч, евро, Японы иен, фунт стерлинг зэрэг олон улсын томоохон валютууд сүүлийн 20, 30 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доор хэмжээнд хүрчээ. Хятадын гадаад валютын төлөөлөгч Ван Чүнь-Ин:
- Хил дамнасан арилжаа худалдаа солилцоонд юаний хэрэглээний хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь хил дамнасан үйл ажиллагаанд валютын ханшийн зөрүү үүсэх эрсдэлийг бууруулахад тусалсан гэж хэллээ.
Хил дамнасан юаний хэрэглээг өргөжүүлэхэд гадаад эдийн засаг, худалдааны байгууллагуудыг цаашид хэрхэн дэмжих вэ? Хил дамнасан худалдааны зохицуулалтын хувьд “Мэдэгдэл”-д, их хэмжээний бараа бүтээгдэхүүн юаниар тооцоо хийхийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдын юань ашиглан Хятадад хөрөнгө оруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаадын гэрээт байгууллагуудын юаний төлбөр тооцоо хийх зэргийг хялбарчлах, Хятад болон хөрш орнуудын (бүс нутгууд), бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP)-ийн хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын юаний зохицуулалтыг дэмжих зэргийг дурдсан байна.
Хил дамнасан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд “Мэдэгдэл”-д орон нутгийн худалдааны эрх мэдэл бүхий байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдийн юаний хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг идэвхтэй цэгцэлж, тусгаж, банк, аж ахуйн нэгжийн хооронд оновчтой холбохыг дэмжих шаардлага тавьсан байна. “Мэдэгдэл”-д мөн банкуудыг улсын дотоод, гадаадад гадаадын юаний зээлийн үйлчилгээг хэрэгжүүлэхийг урамшуулан дэмжиж, байнгын хэрэглээний хил дамнасан юаний төвлөрсөн төлбөр тооцоо, хил дамнасан хос чиглэлийн юаний сан зэргээр дамжуулан, аж ахуйн нэгжүүдийн юаний сангийн төвлөрсөн төлбөр тооцоо, нэгтгэсэн менежмент, сангуудын илүү дутуугаа зохицуулах хэрэгцээг хангана гэсэн байна.
Нанькай их сургуулийн Олон улсын эдийн засаг, худалдааны тэнхимийн дэд профессор Лю Чэнь:
- Сүүлийн жилүүдэд Хятадын бодит эдийн засагтай холбоотой хил дамнасан юаний төлбөр тооцооны хэмжээ хурдтай өсөлттэй хэвээр байна. Их хэмжээний бараа бүтээгдэхүүн, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинэ өсөлтийн цэг болж, хил дамнасан хос чиглэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилсээр байна. Юаний валютын ханш ерөнхийдөө тогтвортой байгаа ба хоёр талын хэлбэлзэлттэй буй байдалд валютын ханшийн эрсдэлээс зайлсхийхийн тулд юань ашиглах зах зээлийн байгууллагуудын эрэлт аажмаар нэмэгдэж байна.

01-р сарын 10-ны өдөр Жэжян мужийн Жиньхуа хот дахь Импортын бараа бүтээгдэхүүний шууд худалдан авалтын төвд иргэд дэлхийн өнцөг булан бүрээс импортын бараа бүтээгдэхүүн худалдан авч байна.Зургийг: ХҮ ШЯОФЭЙ /Ардын өдрийн сонин/
Аж ахуйн нэгжүүдийн юанийг ашиглах сонирхол илүү байна
Хялбар төлбөр тооцоо, тогтвортой валютын ханш, бодлогын дэмжлэг зэрэг. Одоо үед хил дамнасан арилжаа худалдаа солилцоонд юанийг ашиглах нь улам олон бизнесийн сонголт болж байна.
Зарим нь үйл ажиллагааны зардлыг бууруулахыг хүсдэг. Фүжянь мужийн Чуанжөү хотод байрладаг Шяншин нэхмэлийн мэргэжлийн ХХК-ний санхүүгийн тэргүүн Хуан Сяотин:
- Хувцас үйлдвэрлэлийн салбар дахь дундын үйлдвэрлэгчийн хувьд бидний хилийн гаднах үйлчлүүлэгчдийн цар хүрээ өргөн. Валютын ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй валютын ханшийн алдагдлаас зайлсхийхийн тулд хил дамнасан арилжаа худалдаанд гадаад мөнгийг ашигладаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид тулд хүн хүч, материаллаг нөөцийг онцгойлон татаж авсан. Энэ нь хязгаарлагдмал үр дүнтэй бөгөөд мөн бизнесийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байдаг гэж хэлэв.
Зарим нь энэ боломжийг ашиглаад хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн байна. Бээжингийн Линпао олон улсын худалдааны ХХК-ний ерөнхий менежер Жао Сяди:
- 2019 оноос хойш бид Алибаба олон улсын станц дээр юанийг ашиглан арилжаа худалдааны төлбөр тооцоо хийсэн хэмжээ 140 сая гаруйд хүрсэн. Европын үйлчлүүлэгчид юанийг гадаад валютын чухал хөрөнгө болгон ашиглаж, арилжаа худалдаанд шууд ашигладаг. Энэ нь нэг талаас юаний ирээдүйг олж харсан, нөгөө талаас мөн Хятадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт найдаж байна.
Зарим нь санхүүгийн шилдэг эргэлтийг бий болгодог. Ази, Номхон далайн Сэньбө (Шаньдүн)пцаасны ХХК-ний санхүүгийн хэлтсийн менежер Мө Шаньбө:
- Хятадын Ардын банкны Жинань салбарын удирдлагийн дэмжлэгээр бид сайн хамтын ажиллагаатай, тогтвортой үр дүнтэй түншүүдэд юаний ашиглалт хялбар, цагаа олсон гэдгийг идэвхтэй сурталчлан дэмжиж, юанийг худалдаа зохицуулалтад ашиглах асуудлыг хэлэлцэхээр дамжин, өнөөдрийн байдлаар компаний орлого, зарлагын бизнесийн 58 хувь нь юанийг ашиглан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд юаний “Төлбөр тооцоо хийх”, “Шилжүүлэх” зэрэг шилдэг эргэлтийг бий болгожээ.
Хятадын Ардын банкны Жинань салбарын илэрхийлснээр дараагийн алхамд бид цаашид "Орон нутгийн мөнгө төгрөгийг нэгдүгээр байранд тавих" гэсэн зарчмыг баримталж, хил дамнасан юаний зохицуулалтад тавигдах хамгийн сүүлийн үеийн бодлогын шаардлагуудыг идэвхтэй хэрэгжүүлж, орон нутгийн илүү олон аж ахуйн нэгжүүдэд "Орон нутгийн мөнгөн төгрөгийн зохицуулалтын зардал бага, илүү тохиромжтой" гэсэн ойлголтыг бий болгож, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зах зээлийн эрх бүхий байгууллагын юанийг ашиглах дадлыг хэвшүүлж, их хэмжээний бараа бүтээгдэхүүнд хил дамнасан юаний ашиглалтыг тогтвортой нэмэгдүүлэхийг дэмжинэ.

01-р сарын 04-нд Бээжингийн Шүнь-И дүүргийн Хятад-Германы аж үйлдвэрийн паркад усны насос үйлдвэрлэгч шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Зургийг: ХЭ ЮН
Санхүүгийн үйлчилгээ нь дотоод, гадаадын холбоосыг сайжруулж байна
Бодлогод суурилсан санхүүг хөгжүүлнэ. Саньхэ Хүйфү группын тэжээлийн уураг ХХК нь жил бүр гадаадаас их хэмжээний бүтээгдэхүүний түүхий эд болох буурцаг импортолдог. Тус компаний валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг илүү сайн даван туулахад туслахын тулд Хятадын Экспорт-Импорт банкны Хэбэй салбар нь хил дамнасан юаний бодлого, бүтээгдэхүүнийг идэвхтэй хангаж, юаний импортын зах зээлийн итгэмжийн үнэмлэх, хил дамнасан илгээмж зэрэг хил дамнасан янз бүрийн юаний бүтээгдэхүүнийг бүртгэв. Саньхэ Хүйфү группын 2022 онд хийсэн холбогдох арга хэмжээнүүд импортын худалдан авалт, санхүүжилтийн хураамж зэрэг санхүүгийн янз бүрийн зардалд 5 сая гаруй юань хэмнэсэн байна.
Зах зээлийн байгууллагын үйлчилгээ сайн болж байна. Аньхүй мужийн Фаньхай Технологийн ХХК-ний үүсгэн байгуулагч Хү Пэнчэн олон жилийн турш хил дамнасан цахим худалдааны салбарт ажиллаж байна. Түүний үзэж байгаагаар төлбөр тооцооны хүлээн авалт аюулгүй, тогтвортой байхад л бизнес эрхлэгчид эрүүл хөгжилд хүрч чадна. Тэрээр:
- Валютын ханшийн хэлбэлзэлт маш их. Энэ нь гадаад худалдааны байгууллагуудын хувьд маш том сорилт юм. Бид Ма-И группын өгсөн Вань Ли Хүй(WorldFirst) платформоор дамжуулан хилийн чанадад төлбөр тооцоо хийж байна. Энэ нь цагийн хувьд маш богино, солилцооны 0 алдагдалд хүрэхийг биелүүлсэн гэж хэлэв.
Ма-И группын олон улсын ажил үйлсийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Ши Вэнь-И:
- Ма-И групп нь 2022 оноос эхлэн хил дамнасан юаний хөнгөлөлттэй бодлогыг бүрэн ашиглаж "Дэлхийн аялал хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн өндөр чанартай хил дамнасан цахим худалдааны платформууд болон гадаад худалдааны цогц үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллахаар дамжин, жижиг, дунд экспортлогчдод төлбөр тооцоо хийх хялбар үйлчилгээ үзүүлж байна.
- 2022 оны бүтэн жилийн турш экспортын худалдааны үйлчилгээний хувьд Ма-И группын юань ашиглах үйлчилгээ нь өнгөрсөн жилийн адил хугацаанаас 114 хувиар өссөн.
Хятадын Бүтээн байгуулалтын банкны холбогдох ажлын хариуцлагатай албаны хүн:
- Хил дамнасан юаний хэрэглээний хялбар үйлчилгээгээр дамжин бизнесийн үйлчлүүлэгчдийн бизнес хийх дундаж цаг хугацаа өмнөх үетэй харьцуулахад бараг 80 хувиар багассан байна. Цаашид Хятадын Бүтээн байгуулалтын банк нь бодит эдийн засагт үйлчлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах үйл ажиллагааг дэмжин ажиллах чадвараа үргэлжлүүлэн дээшлүүлж, юанийн хил дамнасан хэрэглээний цар хүрээг тасралтгүй өргөжүүлнэ.

01-р сарын 27-нд Шаньдүн далайн боомтын Чиндао гармын Чянь Вань контейнерын зогсоол дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эмх цэгцтэйгээр гүйцэтгэж байна
Зургийг: ХАНЬ ЖЯЖЮНЬ /Ардын өдрийн сонин/
