solongonews
Хил дагуух иргэдийн худалдааны бүс албан ёсоор ашиглалтад оров
2017-03-23 16:41
Хил дагуух иргэдийн худалдааны бүс албан ёсоор ашиглалтад орлоо.

Хөххотын гаалийн газрын мэдээлэлд, Өвөр Монголын Засгийн газар сүүлийн өдрүүдэд Эрээн хотын хил дагуух иргэдийн худалдааны бүсийг албан ёсоор ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна. Энэхүү үйл явдал нь Эрээн хотын олон улсын бараа гүйлгээний төвийг байгуулах ажил чухал ахиц гарсныг харуулж байна.
Эрээн хотын гаалийн үзүүлэлтэд тус хотын хил дагуух иргэдийн худалдааны бүс 2016 оны 7 дугаар сарын 20-оос 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл туршилтын журмаар ажиллуулсан бөгөөд давхардсан тоогоор 152 мянган зорчигч хүлээн авч, борлуулалтын нийт хэмжээ нь 18 сая 526 мянган юаньд хүрчээ. Үүнд худалдааны бүсэд 2285 удаагийн 16 сая 965 мянган юанийн үнэ бүхий худалдаа, жуулчдын 1 сая 560 мянган юанийн үнэ бүхий 3824 удаагийн худалдааг бүртгүүлэв. Хиам, борц, монгол дээл, арьсан гутал, ноолууран бараа бүтээгдэхүүн гүйлгээ сайтай, байнгын бараа болжээ. 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ХОУД
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл