solongonews
Нэг багш гурван сурагч
2021-09-10 10:57
Нэг багш гурван сурагч

Аньхуй мужийн Сюаньчэн хотын Тао Хуатань суурин дахь Хөү-Ань сургууль уулсын гүнд оршдог бөгөөд 60 гаруй настай Сюй Шиньминь цорын ганц багш нь юм. 1979 онд Сюй Шиньминь тус бага сургуульд багшлахаар ирсэн бөгөөд тэрээр 40 гаруй жил энд ажиллажээ.

Сүүлийн жилүүдэд тус сургуулийн сурагчдын тоо жил ирэх тусам цөөрч байна. Энэ намрын хувьд сургуулийн өмнөх насны анги, нэгдүгээр анги, хоёрдугаар ангид тус бүр нэг хүүхэд сурч байна. Сюй Шинминь бүх хичээлээ зааж, өглөөнөөс орой хүртэл өдөр бүр завгүй ажилладаг. Тэрээр зөвхөн багшлах төдийгүй хүүхэд асрах, цэвэрлэгч, тогооч гээд маш олон ажлыг хийдэг байна. "Нэг  сурагч байхад л би ажиллах болно" гэж Сюй Шинминь ярив.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл