БНХАУ-ын бүх бүс нутагт коронавирус тархсаны улмаас зарласан халдварт өвчний аюулын түгшүүрийг доод түвшинд болгож бууруулсан байна.
Тавдугаар сарын 06-ны 00:00 цагаас эхлэн ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужийн засаг захиргааны төв Харбин хотын Наньган дүүрэг болон Сүйфэньхэ хотод аюулын түвшнийг бууруулжээ. Харин тус мужийн Мүданьжян хотын Линькөү шяньд 08-ны өдрийн 00:00 цагт багасгасан байна. Ингэснээр Хятадын халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаг байхгүй болов. Түүнчлэн аюулын түвшнийг доошлуулснаар "Бүс нутгууд үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн амьдралдаа эргэж орох цогц арга хэмжээ авах боломжтой болсон юм.
Гаднаас зөөвөрлөгдсөн халдварын тоо эрс нэмэгдсэний улмаас дөрөвдүгээр сард Хармөрөн мужийн халдварт өвчний байдал улам дорджээ. Дөрөвдүгээр сарын 09-нөөс Хятад улс ОХУ-тай залгаа хилийн шалган нэвтрүүлэх бүх цэгийг хаасан байна. 07-ны өдрийн өглөөний байдлаар Хармөрөн мужид халдвар авсан 138 хүн эмчилгээ хийлгэсэн хэвээр байгаа юм байна.
Халдварын бас нэгэн голомт болсон Хүбэй мужийн Засгийн газар дөрөвдүгээр сарын 18-ны өдөр халдварт өвчний аюулын түгшүүрийг доод түвшинд болгож буруулсан байна.
