
Гуан Дүн мужийн хамгийн урт далай дамнасан том гүүр Нань Ао гүүр /Nan‘ao Bridge/ 2015 оны нэгдүгээр сарын 1ний өдөр албан ёсоор ашиглалтад оров.11.08 км-ийн урттай уг гүүр нь Гуан Дүн мужийн Шань Төү хотод байрладаг ба Гуан Дүн мужийн анхны далай дамнасан том гүүр болох юм. Нань Ао гүүр байгуулагдсанаар Нань Ао арал дахь 70 мянга гаруй оршин суугчид, арлын цаанах жуулчдын зорчиход бэрх байсан асуудал үр дүнтэй шийдвэрлэгдсэн байна. Мөн энэхүү том гүүрийн ашиглалтад орсон нь Нань Ао арлаас Шань Төү, Чао Жөү хүрэхэд нэг л цагийн хугацаа хэрэглэх зам тээврийн тойргийг бий болгосон ба Нань Ао арлын хөгжлийг хязгаарлаж байсан замын хөдөлгөөний саадыг үр дүнтэй шийдвэрлэж, Шань Төү хотын Хай Вань шинэ дүүрэг, Хуа Чю эдийн засаг соёлын хамтын ажиллагааны туршилтын бүсийн хамтын хөгжлийг дэмжсэн байна.
