solongonews
Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачааны галт тэрэг хөдөллөө
2022-01-07 16:19
Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачааны галт тэрэг хөдөллөө.

Хятад Лаосын төмөр замын (Хуайхуа-Вьентьян чиглэлийн ) анхны олон улсын ачааны галт тэрэг 01-р сарын 06-ны өдөр Хунань мужийн Хуайхуа олон улсын хуурай замын боомтоос хөдөллөө. Хуайхуа мөсөн чихрийн жүрж, Шуанфэнгийн жижиг хөдөө аж ахуйн машин механизм, Сань-И хүнд үйлдвэрийн жижиг экскаватор зэргийг ачсан энэхүү олон улсын галт тэрэг Хуайхуагаас хөдөлж, баруун тийш Гүйян, Лю Паншүй, Куньмин зэрэг хотоор дамжин өнгөрч, Юүньнаньны Мүгань боомтоор гаран Лаосын Вьентьян хотод хүрч ирлээ. Нийт аялал нь ойролцоогоор 2098 км бөгөөд энэ нь Хунань мужаас АСЕАН-ы орнууд руу чиглэсэн анхны олон улсын зам юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл