solongonews
Нутаг усаа ногооруулах сайхан үйл ажиллагаа болов
2017-06-07 12:17
   Энэ онд Хөвөөт Шар хошуу Бээжин Тяньжины элсний эх үүсвэрийг засан сайжруулах төсөлтэй  уялдуулан Онгон-Уул сумын хүнд ноцтой элсэрхэгжсэн 266.66 га талбай бүхүй нутаг бэлчээрийг битүүмжлэн хүрээлж, элсний халхавч байгуулан өвс мод тарьж эхэлсэн юм.

         

       Энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хөвөөт Шар хошууны ой шугуйн товчоонынхон бүх ажилтдаа дөрвөн дугуйланд хувааж, Онгон-Уул сумын Баянцагаан нуур, Онгон нуур, Ар шүхэрт, Арбулаг зэрэг багийн хүнд ноцтой элсэрхэгжсэн 266 гаруй га нутагт хүрч, элсийг тогтворжуулах торгон сүрлийн халхавч байгуулан,борооны улирал хүрч ирэхэд цагаан харгана, бут, хошионгор зэрэг ган гачигт дэсвэртэй мод ургамлыг тарьж, элсийг тогтворжуулан ногооруулж, ургамлын бүрхцийг сайжруулахаар хүчлэн чармайж байна.

Зохиогч: Чимээлэгч, Мөчир, Тэнгис
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн голын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл