solongonews
Дюисбург зэрэг маршрут дагуух хотуудад хөгжлийн шинэ боломжуудыг авч ирлээ
2024-04-08 10:12
Германы Дюисбург-Эссены их сургуулийн Тээвэр, логистикийн албаны дарга Бернд Нохэтэй хийсэн ярилцлага

       Германы Дюисбург-Эссены их сургуулийн Тээвэр, логистикийн албаны захирал Бернд Нохе хэд хоногийн өмнө Хятадын Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:

        - Сүүлийн жилүүдэд Хятад-Европын галт тэрэг Германы Рухр бүсэд орших тээврийн боомт хот Дюисбургт эрч хүч нэмж, зам дагуух улс орон, хотуудад хөгжлийн шинэ боломжуудыг авчирч байна.

       Дюисбург хот аж үйлдвэрийн өөрчлөлтийн дараа ган төмрийн хотоос тээврийн боомт хот болж хувирсан байна. Сүүлийн жилүүдэд Дюисбург хот нь Хятад-Европын галт тэрэг хамгийн олон удаа дамжин өнгөрсөн, хамгийн том хэмжээний ачаа тээвэртэй, хамгийн өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн цугларсан газрын нэг болжээ.

       Германы Дуйсбург боомт группын мэдээллээс үзвэл Хятадын хотуудыг Дуйсбургтай холбосон Хятад-Европын галт тэрэгний тээвэрлэлтийн хугацаа 12-18 хоног байдаг бөгөөд долоо хоног бүрд 60 Хятад-Европын галт тэрэг Дуйсбург хотод хүрдэг. Бараа бүтээгдэхүүн эндээс дахин Германы бусад боомт руу эсвэл хөрш Европын орнууд руу шилждэг ажээ.

        Хятад-Европын галт тэрэгний тээврийн үйлчилгээний сүлжээ нь үндсэндээ Евразийн тивийг бүхэлд нь хамарч, Хятад болон зам дагуух орнуудын эдийн засаг, худалдааны солилцоог үр дүнтэй өргөжүүлж,хүчин зүйлийн нөөцийн хил дамнасан урсгалыг түргэсгэдэг.Хятад-Европын галт тэрэг нь илүү тэнцвэртэй тээврийн арга замыг авчирдаг бөгөөд далай, зам тээврээс хавьгүй бага транзит цагтай, агаарын тээврээс хямд зэрэг давуу талтай байдаг. Дэд бүтэц аажмаар сайжирсны дагуу Хятад-Европын галт тэрэг нь бизнесийн боломжуудыг аж ахуйн нэгжүүдэд авчирч, мөн зам дагуух хотуудад элбэг бараа бүтээгдэхүүн авчирсан болно. Энэ нь Хятад, Европ хоорондын илүү сайн уялдаа холбоог дэмжих болно.

       Хятад-Европын галт тэрэг нь тээвэр, худалдааны тээврийн хэрэгслийн хувьд Хятадын өндөр чанартай барааг зам дагуух улс орнуудад тээвэрлэдэг бөгөөд мөн зам дагуух орнуудын логистик,агуулахын салбарыг хөгжүүлэх,шинэ ажлын байрыг хангаж,дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг батлах, аж үйлдвэрийн интеграцчилал, инновацын хөгжлийг дэмжихэд чухал дэмжлэг болсон байна. Бүс ба зам санаачилга, Хятад-Европын галт тэрэгний авчирсан холбоосны нөлөө нь арилжааны үйл ажиллагааг ихээхэн нэмэгдүүлж, Герман, Казахстан, Киргиз болон бусад орнуудын транзит цэгүүд болон ачаа түгээх чухал төвүүдэд хөгжлийн шинэ боломжуудыг авчирч чадна.

    Жишээ нь: Казахстаны хүнсийг галт тэргээр Баруун Европ эсвэл Хятад руу экспортлох боломжтой. Киргизэд хийсэн судалгааны дүнд маш олон хүн Бүс ба зам санаачилгыг барьж байгуулах сонирхолтой байгаа бөгөөд орон нутгийн бүтээгдэхүүн, санааг авчирч энэхүү санаачилгад нэгдэж байна.

     Тээвэр, логистикийн салбарын мэргэжилтний хувьд бүх улс оронд "Бүс ба зам" санаачилгаас авч буй ач тусыг анхаарч, судалсаар ирсэн байна.2012 онд Жэжян мужийн хүнсний ложистикийн тоног төхөөрөмжийн технологийн судалгааны лабораторийн зочин профессороор уригдаж, "Бүс ба зам" олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон Хятад Германы шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааг арав гаруй жил идэвхтэй дэмжиж байна. "Бүс ба зам" санаачилгын хамтарсан бүтээн байгуулалтаас ялалт байгуулсан хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн сайхан боломжуудыг олж харж байна.

 

Зохиогч: ШАНЬ ВЭЙ-И, ЛЮЙ ШЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл