Урадын Дунд хошууны Засгийн газрын албаны орлогч эрхлэгч Алтансан Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулсан байна.
Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Мөн Урадын Дунд хошууны Ганцмод боомт ба Монгол Улсын Гашуунсухайт боомт нээлттэй болсон 30 жилийн ой болно. 30 жилийн турш хоёр улсын соёлын салбарын ажилтны эрчимтэй хүчлэн чармайлтаар хоёр орны соёлын солилцоо нэгэн шинэ шатанд хүрсэн байна.
2003 оноос эхлэн Урадын Дунд хошуу нь Хятад, Монгол олон улсын наадам, Хятад, Монгол соёлын солилцооны долоо хоног, Хятад, Монголын "Мөнгөн хангай" өвлийн наадам, Урадын Дунд хошууны Өмнөговь аймаг дахь соёлын өдөрлөг зэрэг Хятад, Монголын соёлын солилцооны ажиллагааг төлөвлөн, зохион байгуулах, хөтлөх зэрэг ажлыг Алтансан биечлэн хийсээр ирсэн юм. Онцгойлон хоёр улсын соёл урлагийн солилцоог сайжруулж, Монгол Улсын Зууны манлай дуучин Сарантуяа, "Харанга хамтлаг" , "Торго" үндэстний хувцас загварын салоны моделиуд, Монгол Улсын үндэстний Дуу бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг урьснаас гадна, тус хошууныхаа уран сайханчдыг Монгол Улсад дагуулан очиж уран сайхны тоглолт хийв. Улмаар өвөрмөц онцлог бүхий соёл урлагийн гайхамшгийг хоёр орны олон түмэнд таниулж явсан байна.
Хоёр улсын соёлын солилцооны үйл ажиллагаанд оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас Алтансанг "Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан"-аар цоллож, медаль үнэмлэл олгов.
