Саяхан БНХАУ-ын Статистикийн хорооноос мэдээлснээр, 2016 оны эхний улиралд ДНБ 15.8526 триллион юаньд хүрч, мөн үеийнхээс 6.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. “эдийн засгийн эргэлт нь тогтуун хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлж, бүтцийн төлөвлөлтийг гүнзгий ахиулж, шинэ хөдөлгөх хүчний хуримтлалыг эрчимжүүлэн, нэг хэсэг гол үзүүлэлтийн идэвхтэй өөрчлөлт гарч, улсын эдийн засгийн эхлэл маш сайн байна” гэж Статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюүнь хэллээ. Үйлдвэрлэлээс дүн шинжилгээ хийж үзэхэд нэг, хоёрдугаар болон гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг тус тус 880.3 тэрбум, 5.951 их наяд, 9.0214 их наяд юаньд хүрч, мөн үесээ тус тус 2.9, 5.8, 7.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдал тогтвортой байна хятад улсын 110 мянган тариалах өрхийн газар тариалан тариалах байдлаас харахад энэ жил үр тариа тариалах талбай 0.3 хувиар нэмэгдэж, буудай 0.4 хувиар өссөн бол эрдэнэ шиш, хөвөн тус тус 0.9, 18.8 хувиар буурчээ. эхний улиралд, гахай, үхэр, хонь болон жигүүртний махны гаралт 22.44 сая тонн бөгөөд 3.1 хувиар буурсан байна. Үүнд, гахайн махны гаралт 14.66 саяд тоннд хүрч, 5.9 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эргэлт тогтвортой байна
Эхний улиралд цар хүрээний хувьд аж үйлдвэрийн нэмэгдэл өртөгт үнийн тооцоо хийвэл мөн үеэсээ 5.8 хуваир өсөж, өсөлтийн хурд нь өнгөрсөн жилийн 0.3 хувьд хүрч, энэ оны 1-2 дугаар сараас 0.4 хувиар нэмэгджээ. Хөрөнгө оруулалт тогтуун өссөн үзүүлэлт гарчээ эхний улиралд үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт /хөдөөгийн харьяаллыг багтаахгүй /8.5 триллион юань, мөн үеэс 10.7 хувиар өсөж /үнийн элементийг хассан бодит өсөлт 13.8 хувиар өссөн/, өсөлтийн хурд нь өнгөрсөн жилээс 0.7 хувиар нэмэгдэн, энэ оны 1,2 дугаар сард 0.5 хувиар өссөн байна.
Зах зээлийн борлуулалт тогтвортой өссөн
Э х н и й у л и р а л д н и й г м и й н х э р э г л э э н и й бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 7.8 триллион юаньд хүрч, 10.3 хувиар өсөж /үнийн элементийг хассан бодит өсөлт 9.7 хувиар өссөн/, өсөлтийн хурд нь өнгөрсөн жилээс 0.4 хувиар нэмэгдэн, энэ оны 1,2 дугаар сард 0.1 хувиар өссөн байна.
Бүтцийн төлөвлөлтийн дараалал сайжирсан
Эхний улиралд гуравдугаар аж үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбарын өсөлт нь ДНБ-ний 56.9 хувийг эзлэн, өнгөрсөн жилийн мөн үеэс 2 хувиар өсөж, хоёрдугаар үйлдвэрлэлийн салбараас 19.4 хувиар илүү байна.
Дунд, баруун бүс нутаг нь цар хүрээний хувьд аж үйлдвэрийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн хурд зүүн бүс нутгаас илүү хурдтай байна. эхний улиралд ДНБ хорогдол мөн үеэс 5.3 хувиар буурсан байна.
Гаднынхан Хятадын эхний улирлын эдийн засгийн байдлыг өндрөөр үнэлж байна
Хятадын Статистикийн хорооноос мэдээлсэн хамгийн сүүлийн үеийн статистикаас үзэхэд энэ оны эхний улиралд хятадын эдийн засгийн өсөлт сэргэх хандлагатай болж, эдийн засгийн бодлого зохицуулалт амжилттай хэрэгжиж байгаа аж.
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн болон шинжээчдийн үзэж буйгаар, эхний улирлын 6.7 хувийн өсөлт нь “хүмүүсийн сэтгэлд хүрлээ”, Хятадын эдийн засгийн бүтцийн төлөвлөлт өгөөжөө өгч тогтуун байдлаар өсөх элементийг хуримтлуулж байна.
Agence France Presse (AFP) агентлагийн Олон улсын макро эдийн засгийн зөвлөх компанийн шинжээч Julian Evang Pritchard хэлэхдээ: - Хятадын эдийн засгийн хурдыг үзэхэд сэргэж эхэлж байна. эдийн засгийн уужуу бодлого зохицуулалтын тусламжтайгаар эдийн засгийн хурд буурах чиг хандлагыг өөрчилж эхэлсэн гэжээ.
Reuters агентлаг мэдээлснээр, тухайн өдөр нийтэлсэн олон төрлийн эдийн засгийн тоо баримт нь урьдчилсан хугацаанаасаа сайн байна. Засгийн газар нь эдийн засгийн хурд буурч байгаатай холбогдуулан авсан арга хэмжээ нь өгөөжтэй байж, Хятадын эдийн засаг нь богино хугацаанд тогтвортой болсон гэжээ.
“Bloomberg New”-ийн нийтлэлд, эхний улиралд Хятадын экспорт өдөр ирэх тутам тогтуун болж, инфляц нэмэгдэн, орон сууцны зах зээл хэвийн байдалд байж, Хятадын эдийн засгийн байдал ч маш олон хүмүүсийн урьдчилан төсөөлж байснаас давсан байна.
АНУ-ын “Wall Street Journal”-д мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн статистикаас үзвэл, өнгөрсөн 15 сард хэрэгжүүлсэн зохицуулалтын томоохон арга хэржээ нь их нөлөөлсөн байна. 3 дугаар сарын аж үйлдвэр нэмэгдсэн өртөг, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болон жижиглэнгийн худалдааны өсөлт нь урьдчилан төлөвлөж байснаасаа давсан бол 1, 2 дугаар сард дээрх тооны үзүүлэлт сул байсан. И х Б р и та н и й н “F i n a n c i a l Ti m e s”-д цохон тэмдэглэснээр, өнгөрсөн оны сүүлийн хагас жилд өсөлт удааширсны дараа хятад улс нь эдийн засгийн их цогцыг тогтворжуулсан. Тус хэвлэлд онцолсон АНУ-ын Корнеллийн Их Сургуулийн эдийн засгийн профессор Eswar Prasad хэлэхдээ: - Шинээр гарсан макро эдийн засгийн статистик хэсэг өсөлтийн хурдны чадавхын эдийн засгийн цогцыг алдсан ч урагш дэвших төлөвийг харуулсан байна. Саяхны статистик нь энэ оны эхэн үеийн банк санхүүгийн зах зээл хятадын эдийн засагт гутранги байдалтай хандсаныг няцаасан байна гэжээ.
“Financial Times”-ээс Оксфордын аналитик зөвлөх компани дахь азийн эдийн засагч Гао Лү-И- гийн яриаг онцлоход, Сүүлийн хэдэн сард хэрэгжүүлсэн зохицуулалтын арга хэмжээ нь эдийн засгийн бодит хөгжлийг ахиулсан. Ялангуяа түрүү улирлын сүүлд хэрэглээний салбар мөн харьцангуй идэвхтэй хэвээр байсан гэжээ.
Х ү й Ф э н б а н к н ы н и й т э л с э н т а й л а н д илэрхийлэхдээ, барилга байгууламжийн зах зээл сэргэн, экспорт тодорхой нэмэгдсэн зэрэгт таатай байна. Хятадын 3 дугаар сарын эдийн засгийн байдал урьдчилан төлөвлөснөөсөө илүү байна.
Мөн тайланд тэмдэглэхдээ, хойшдын эдийн засгийн чиг хандлагыг гол нь Засгийн газар үргэлжлэн санхүүгийн идэвхтэй бодлого зохицуулалт хэрэгжүүлэх эсэхэд байна. учир нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлтөд дэмжлэг туслалцаа болохын зэрэгцээ эдийн засгийн сэргэлтийг илүү тогтвортой болгоно гэжээ.
Олон улсын рейтингийн агентлагийн Moody-ийн эдийн засагч Mary Dillon илэрхийлэхдээ: - Хамгийн шинэ статистик нь хятадын Засгийн газар нь зохицуулалтын арга хэмжээгээр эдийн засгийн өсөлтийн чадавхыг нэмэгдүүлсэн гэжээ. Капитал макро эдийн засгийн ахлах шинэ зах зээлийн эдийн засгийн судлаач Neil Schilling хэлэхдээ: - Хятадын эдийн засаг хүмүүсийн бодож буй шиг хүчтэй газардах байдал илрээгүй юм. Түүний төсөөлж буйгаар эдийн засгийн зохицуулалтын арга хэмжээ үргэлжлэн үр өгөөжөө өгч, ирээдүйд хятадын эдийн засаг улам илүү өсөх болно гэжээ.
