solongonews
Хил дамнасан цахим худалдааг бодлогоор дэмжиж байна
2017-11-27 11:27
”Жинжи Цанькао Бао” сонины мэдээ:

Саяхан “Төрийн зөвлөлийн Гаалийн  татварын дүрмийн комиссоос зарим хэрэглээний бүтээгдэхүүний гаалийн татварт тохируулга хийх тухай мэдэгдэл”-ийг албан ёсоор гаргажээ. Тус мэдэгдэлийн  дагуу, 2017 оны 12-р сарын 1-нээс эхлэн, түр хэрэгжүүлэх татварын хэмжээний хэлбэрээр хэрэглээний зарим бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг бууруулж, татварыг дунджаар 17.3 хувиас бууруулж 7.7 хувь болгох юм  байна.

БНХАУ-ын Цахим худалдааны судалгааны төвийн дарга Цао Лэй: Гаалийн татварыг бууруулах нь дотоодын хэрэглээг дайчлах төдийгүй, хил дамнасан цахим  худалдаанд ч ашигтай юм гэжээ.

Айрүй, Жүнтөү зөвлөгөөний компани зэрэг гуравдагч талын байгууллагын  төсөөлснөөр, “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх нөхцөлд 2017 онд БНХАУ-ын хил дамнасан цахим худалдааны хэмжээ 7 их наяд юань, 2018 онд 8.8 их наяд юань,  2020 онд 12 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна.  

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл