solongonews
Хятадад өрхийн эмчийн тогтолцоог үе шаттайгаар бий болгож, 2035 он гэхэд гэр бүлээ бүрэн хамруулна
2022-03-17 13:50
Хятадад өрхийн эмчийн тогтолцоог үе шаттайгаар бий болгож, 2035 он гэхэд гэр бүлээ бүрэн хамруулна.

   Саяхан Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо зэрэг зургаан газар хамтран "Өрхийн эмчийн гэрээт үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хөгжүүлэх зааварчилгаа"-г гаргалаа.

    “Зааварчилгаа”-нд үйлчилгээний чанар, гэрээт оршин суугчдын хүртээмж олох мэдрэмж , сэтгэл ханамжийг хангах үүднээс гэрээт үйлчилгээний хамрах хүрээг үе шаттай, идэвхтэй өргөжүүлж, өрхийн эмч нар эрүүл мэндийн манаач болох өрхийн эмчийн тогтолцоог үе шаттайгаар бий болгохыг санал болгосон юм. 2022 оноос эхлэн эл газар орон одоо байгаа үйлчилгээний төвшинд үндэслэн нийт хүн ам, гол хүн амын гэрээт үйлчилгээний хамрах хүрээг жил бүр 1-3 пунктээр нэмэгдүүлж, 2035 он гэхэд гэрээт үйлчилгээний хамрах хүрээг 75 хувиас давж, үндсэндээ айл өрхүүдийг бүрэн хамруулж, гол хүн амын бүлгүүдийн гэрээт үйлчилгээний хамрах хүрээг 85 хувиас дээш, сэтгэл ханамжийг 85 хувьд хүргэнэ.

“Зааварчилгаа”-д өрхийн эмч нарын эх сурвалжийн сувгийг цаашид өргөжүүлэх, өрхийн эмч нарын багт олон эмчийг татан оролцуулах, оршин суугчдад гэрээт үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Өрхийн эмч нь ерөнхий эмч, бусад төрлийн эмч (Хятад уламжлалт анагаах ухаан орно), хөдөө орон нутгийн эмч, тэтгэвэрт гарсан эмч нар байж болохыг тодорхойлж, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн мэргэшсэн эмч нарыг өрхийн эмч нарын багт нэгдэхийг идэвхтэй удирдан чиглүүлжээ. Оршин суугчдын бие даасан, төрөлжсөн эрүүл мэндийн хэрэгцээг хангахын тулд гэрээт үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн хүчийг дэмжинэ. Үүний зэрэгцээ ерөнхий мэргэжлийн эмч нарын сургалтыг түргэтгэх, өрхийн эмч нарын үндсэн эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн менежментийн ур чадварын сургалтыг бэхжүүлж, өрхийн эмч нарын үйлчилгээний түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлэхийг санал болгов.

   “Зааварчилгаа”-нд эмнэлгийн болон эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудаас эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний чадавхийг сайжруулах, эрүүл мэндийн менежментийн чанарыг сайжруулах, ялангуяа түгээмэл тохиолддог өвчин, байнга тохиолдох өвчний оношилгоо эмчилгээ ба архаг өвчний менежментэд өрхийн эмч нарын чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүн амын хөгшрөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах зэрэг үндэсний стратегийн шаардлагын дагуу хөдөлгөөний хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг бодит хэрэгцээтэй гол бүлгийн иргэдэд бодит нөхцөл байдалтай уялдуулан гэрийн эмчилгээ, дараагийн хяналт, нөхөн сэргээх, сувилах, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Нийт хүн амын хувьд гэрээт оршин суугчдад эрүүл мэндийн анхан шатны нөхцөл байдалд нь тулгуурлан эрүүл мэндийн зөвлөгөө, эрүүл мэндийн зааварчилгаа зэрэг үйлчилгээг идэвхтэй үзүүлэх шаардлагатай байна.

    Цаашид өрхийн эмчийн гэрээт үйлчилгээ нь үйлчилгээний арга барилыг улам боловсронгуй болгоно. Нэгдүгээрт, гэрээний хугацаа илүү уян хатан болж, гэрээний үйлчилгээний хугацааг өмнө нь тогтсон нэг жилийн хугацаанаас нэг, хоёр, гурван жил болгон тохируулах болоно. Хоёрдугаарт, гэрээт үйлчилгээний гол цогц нь өрхийн эмчийн багаас баг, хувь хүн болж өөрчлөгдөж, өрхийн эмч нар гэрээт үйлчилгээ үзүүлэх багийг бүрдүүлэх, эсвэл хувь хүн нь гол цогц болж гэрээт үйлчилгээ үзүүлэх боломжтой. Гуравдугаарт нь бүх төрлийн мэргэжлийг хослуулахыг илүү анхаарч, гэрээт үйлчилгээ нь ерөнхий эмч, нарийн мэргэжлийн эмч нарын хамтын ажиллагаанд анхаарч, эмнэлгийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлж, гэрээт үйлчилгээний тасралтгүй байдал, хамтын ажиллагаа, иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх юм. Дөрөвдүгээрт, интернэтийн үүрэгт илүү анхаарал хандуулж, эл газар орны өрхийн эмчийн гэрээт үйлчилгээтэй холбоотой мэдээллийн системийг сайжруулах, өрхийн эмч нар гэрээт оршин суугчидтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, оршин суугчдын эрүүл мэндийн онлайн зөвлөгөө, архаг өвчний хяналт, хоёр талын лавлагаа зэрэг үйлчилгээг хэрэгжүүлэх болно.

“Зааварчилгаа”-нд гэрээт үйлчилгээний төлбөрийн утга санааг тодруулж, гэрээт үйлчилгээний төлбөрийг эмнэлгийн даатгалын сан, нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний санхүүжилт болон гэрээт оршин суугчдын хувийн төлбөрт хувааж, зарчмын хувьд гэрээт үйлчилгээний төлбөрийн 70-аас доошгүй хувийг гэрээт үйлчилгээний ажилтны цалингийн хуваарилалтад хуваарилж, өрхийн эмч нарын урам зоригийг нэмэгдүүлэх юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/politics/2022-03/17/c_1128477409.htm
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл