solongonews
Оны эхний хагаст зах зээлийн эрч хүч хурдтай нэмэгдэж, хөрөнгө оруулалт идэвхтэй хэвээр байна
2017-07-13 17:18
Хятадын Үндэсний үйлдвэр худалдааны ерөнхий газар 13-нд хэвлэлийн бага хурал хийж, оны эхний хагасын зах зээлийн хөгжил, нөхцөл байдлыг танилцуулжээ. Танилцуулгаас үзвэл оны эхний хагаст улсын хэмжээннд олон аж ахуйн нэгж шинээр бүртгүүлсэн нь, өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар нэмэгджээ. Үүнд үйлчилгээний салбарын өсөлт удааширсан ч бүх салбарыг тэргүүлж буй бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 30 хувиар нэмэгджээ.

Бүртгэлээс үзвэл 2017 оны эхний хагаст зах зээлийн шинэ хүч хурдтай нэмэгдэж, нийгмийн хөрөнгө оруулалт идэвхтэй байна. Хятадын Үндэсний үйлдвэр худалдааны ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Юй Фацан: "Оны эхний хагаст зах зээлд хөрөнгө оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж 8 сая 870 мянгаар нэмэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 13.2 хувиар өсжээ. Үүнд шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 2 сая 910 мянга байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 11.1 хувиар нэмэгджээ. 2014 оны 3-р сарын 1-нээс өмнө бүх улсад өдөр бүр 6900 гаруй аж ахуйн нэгж шинээр байгуулагдаг байсан бол энэ жилийн эхний хагаст энэ тоо 16 мянгад хүрсэн гэжээ.

Эхний хагас жилд шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд ач холбогдол өгч, макро эдийн засгийн бодлоготой нийцэж байгаа аж. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл