solongonews
Үхай хотын 2019 оны монгол уран бичлэгийн сургалт амжилттай боллоо
2019-05-14 17:07
Монгол уран бичлэгийн сургалтыг Үхай хотын Үндэстний хэрэг эрхлэх товчооноос санаачлан ,Үхай Монгол үндэстний сургуулиас зохион байгуулсан байна.

Хичээллэгч багш монгол уран бичлэгийн үүсэл гарал, хөгжлийн түүхэн явц, сурахад анхаарах зүйл зэргийг тайлбарлажээ.

Монгол уран бичлэгийн сургалтын анги нь Үхай хотын монгол уран бичээчдийн дур сонирхолд зориулан үнэ төлбөргүйгээр явуулжээ. 2018 онд анх зохион байгуулснаас хойш одоог хүртэл 100 гаруй хүн сургалтад хамрагдсан байна. Мөн үндэстний соёлын хөгжил, үндэстнүүдийн соёлын солилцоог дэмжиж, Үхай хотын “Хятад улсын уран бичлэгийн хот” хэмээх нэрийг алдаршуулах болно.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл