
Хоёр орон анх удаа соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохион байгуулж буйд Ли Кэчян ерөнхий сайд баяр хүргээд:
- Хятад, Хорват хоёр орон өнө эртний түүх соёл, үзэсгэлэнт байгальтай. Хоёр ард түмний солилцоо олон жил үргэлжилж, Хятад, Хорватын найрамдлыг бэхжүүлсэн төдийгүй Өрнө, Дорнын соёл иргэншлийн солилцоог харилцан ахиулсан юм гэсэн байна.
Тэрээр:
- Хоёр орон аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг Хятадын Засгийн газар дэмждэг. 2018 онд Хятадын 250 мянган жуулчин Хорватад айлчилсан. Боломжтой үед хоёр орны хооронд худалдаа, зах зээлийн зарчмын дагуу шууд нислэг нээж, хүмүүст тус дөхөм болохыг хүсэж байна. Хорватад ирэх Хятадын жуулчин улам нэмэгдэж, Хорватын улам олон иргэн Хятадад айлчлахыг хүсэж байна гэж хэллээ.
Пренковичи:
- Хорватын ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг хандаж, Хятадын соёлыг их сонирхдог. Ерөнхий сайд Ли Кэчяны айлчлал найрамдал, хамтын ажиллагааны айлчлал юм. Хорват, Хятадын соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг зохион байгуулах замаар хоёр талын найрамдлыг бэхжүүлж, ард түмнийг харилцан ойртуулна. Хятадтай хамт соёл, аялал жуулчлалын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд Хорватын тал бэлэн байна гэж хэлсэн байна.
