Нээлтийн ёслолд Өвөр Монголын Нам засгийн цэргийн удирдлагууд, бусад албаны хүмүүс оролцож үг хэлэв. Өвөр Монголын нэрийн хуудас болсон тал нутгийн соёлын найр олон жилийн туршид соёл уламжлалаа хадгалсаар ирсэн байна. Энэхүү өргөн арга хэмжээгээр дамжин Өвөр Монгол орон соёлын хөгжлийг бүх талаар дэмждэг төдийгүй соёл урлаг цэцэглэн хөгжсөн орон болжээ. Энэ оны хувьд шилдэг жүжгийн тоглолт, Үндэсний кино өдрүүд зэрэг уламжлалт хэв маягаас гадна ӨМӨЗО-ны шилдэг бүжигчдийн тайлан тоглолт, шилдэг хошин жүжгийн үзүүлбэр, Өвөр Монголын уран баримлын урлагийн үзэсгэлэн, Өвөр Монголын шог зургийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг шинэ төрлүүдээр соёлын найраа улам баяжуулсан байна. Үүгээрээ үндсэндээ ирэх жил тохиох ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтах бэлтгэл ажлын нэгээхэн хэсэг болох юм. Тал нутгийн соёлын найраар өмнөх 12 жилийн туршид нийт 200 гаруй жүжиг, 40 гаруй шилдэг жүжиг, 100 гаруй хошин жүжгийг тайзнаа амилуулсан байна. Түүнчлэн бүх улсын хэмжээнд Алтан тахиа шагнал зэрэг олон нэр хүндтэй шагналууд хүртэж байв. Ард иргэдийн амьдрал дундаас сэдэвлэсэн үндэстний 70 гаруй соёлын төрлүүдээр 150 гаруй үндэстний кино, 100 гаруй шилдэг жүжиг зэрэг олон арван тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн байна. Нээлтийн ёслолд зориулсан Улаанхад хотын үндэстний дуу бүжгийн хүрээлэнгийн уран бүтээлчдийн “Халуун шороо” нэртэй драмын жүжиг үзэгч түмэнтэйгээ золголоо. Японыг эсэргүүцэх дайны үед Улаанхад хотод сургууль нээж дайны утаа бүрхсэн тал нутагт байлдааны хүнд хэцүү нөхцөлд сурч боловсрохын тулд тохиолдсон бэрхийг хэрхэн даван туулж буй тухай өгүүлсэн соёл урлагийн содон шилдэг бүтээлээрээ олны сэтгэлийг хөдөлгөлөө. Тал нутгийн соёлын найр долоодугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД Зургийг: Т.БУЯНХИШИГ
