Хоёр тал 2016 онд хоёр орны цэргийн харилцааг чангатгах болон хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа. Монгол Улсад суугаа Элчин сайд яамны Цэргийн атташе, Улс төрийн хэлтсийн дарга Гү И Мин, Монгол Улсын Батлан Хамгаалах яамны Гадаад хэргийн газрын дарга нар уулзалтанд оролцсон байна.

Шин Хаймин Элчин сайд Ц.Цолмон сайд болон сайдаар дамжуулж Монголын бүх офицер, байлдагч нарт шинэ жилийн мэнд хүргэлээ.
Шин Хаймин Элчин сайд хэлэхдээ: -Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр талын хамтын хичээл зүтгэл дор Хятад, Монголын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаанд маш том хөгжил дэвшлийг олж авсан. Ялангуяа Батлан хамгаалах цэргийн салбарт Хятад Улсын Төрийн зөвлөлийн гишүүн мөн Батлан Хамгаалах Яамны сайд Чан Ванцюан Монгол Улсад айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон Ц.Цолмон сайд, Зэвсэгт Хүчний жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа нар Хятад улсад болсон 9 дүгээр сарын 3-ны дурсгалын үйл ажиллагаанд оролцон, Монголын цэргээс 80 хүний бүрэлдэхүүнтэй баг томилон Хятад улсын цэргийн жагсаалд оролцсон бөгөөд энэхүү нягт харилцаа нь хоёр талын харилцан итгэлцэл мөн цэргийн харилцааны шинэ өндөр хөгжлийг хүчтэй нэмэгдүүлсэн юм. Хоёр тал мөн цэргийн сургалтыг чангатгаж, хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд тусламжийн баараа шилжүүлэх зэрэг ажлыг сайн гүйцэтгэсэн юм. Шинэ онд Хятадын тал Монголын талтай нягт уялдаа холбоог хадгалахад бэлэн байгаа бөгөөд нийтлэг үзэл саналаа хамтдаа биелүүлэн, хоёр талын цэргийн харилцаа болон хамтын ажиллагааг зогсолтгүй бэхжүүлэн хөгжүүлж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам сайжруулан ингэснээр, Хятад, Монгол хоёр улсын харилцааг урагш хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

Ц.Цолмон сайд хэлэхдээ: - Монголын тал Хятад улстай хамтран цэргийн харилцаа болон хамтын ажиллагааг хөгжүүлэхийг ихэд чухалчлан үзэж байгаа. 2015 онд хоёр талын цэргийн харилцаа амжиллтай байсан. Ялангуяа өнгөрсөн онд Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан Хамгаалах Яамны сайд Монголд айлчлал хийж, хоёр тал цэргийн харилцаа болон хамтын ажиллагааг чангатгах талаар өргөн хэмжээний нийтлэг саналд хүрсэн нь хоёр талын цэргийн харилцаа шинэ хөгжлийн шатанд орж байгааг илтгэсэн юм. Монголын тал Хятадын талтай нэг замаар хамтдаа хичээн чармайхад бэлэн байгаа бөгөөд нийтлэг үзэл саналаа хамтдаа биелүүлэн, хоёр орны цэргийн түншлэлийг ахиулж зогсолтгүй шинэ хөгжил дэвшлийг олж авах болно.

