2017 онд гадаадын нийт 489 мянга 200 оюутан Хятад улсын их дээд сургуульд суралцсан бол энэ цар хэмжээ тасралтгүй өргөжихийн хирээр Хятад улс Ази тивдээ хамгийн олон гадаадын оюутан сурагчийг хүлээн авдаг орон болсон тухай сурвалжлагч 30-нд Хятадын Боловсролын Яамнаас мэдээллээ.

Боловсролын яамны бүртгэлээс үзвэл, 2017 онд 204 улс орон, бүс нутгийн оюутнууд Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 935 их дээд сургуульд сурсан бөгөөд магистрант, докторантаар 75 мянга 800 хүн суралцсан нь 2016 оныхоос 18.62 хувиар нэмэгдсэн байна. 2016 онтой харьцуулахад, Хятад улсад хамгийн олон оюутан суралцсан улс орон нь БНСУ, түүний дараа Тайланд, Пакистан, Америк, Энэтхэг, Орос, Япон, Индонез, Казахстан, Лаос орсон байна. Үүнд “Бүс ба зам” дагуух улс орнуудаас Хятадад сурсан оюутны нийт тоо 317 мянга 200-д хүрч, гадаадын нийт оюутнуудын 64.85 хувийг эзэлсэн байна.
Тоо баримтаас үзвэл, Хятадын засгийн газрын тэтгэлэг тасралтгүй нэмэгдэж, Хятад улсад ирж сурах гадаад оюутнуудын мэргэжлийн түвшин, ур чадвар ч ихээхэн дээшилсээр байна. 2017 онд 180 улс орны 58 мянга 600 оюутан Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан нь нийт гадаад оюутны 11.97 хувийг эзэлжээ.
